Тайландад архи, согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрчээ.

Тайландад архи, согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрчээ.

Архи, согтууруулах ундааны худалдаанд түр хугацаагаар тавьсан хоригоо өнгөрсөн ням гарагт Тайландын эрх баригчид цуцалжээ. Энэ тухай Тайландын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Натапану Нопакун мэдэгдсэн байна. 

Тайландад архи, согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрч байгаа хэдий ч олон нийтийн газар, зоогийн газруудад хэрэглэхийг хориглосон хэвээр байна. Түүнчлэн тус улсад зах, бөөний дэлгүүрүүд, жижиг зоогийн газруудын үйл ажиллагааг сэргээжээ. Нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхдээ иргэд дор хаяж 1 метрийн зай барих журмыг дагах ёстой аж.

Тайландад архи, согтууруулах ундаа худалдаалахыг эрх баригчид 4 дүгээр сард хориглосон юм. Иргэд согтууруулах ундаа хэрэглэхийн тулд гэртээ олноороо цугларснаар коронавирусний халдварын тохиолдлыг нэмэгдүүлнэ гэж болгоомжилсонтой холбоотойгоор эрх баригчид өмнө нь ийм шийдвэр гаргажээ.  

Тайландад 1 дүгээр сарын 13-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар нийт халдварлагсдын тоо 2900 давсан бол 2700 гаруй хүн эдгэрчээ. Тус улсад дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн орон даяар 22:00-04:00 цагийн хооронд хөл хорионы цаг үйлчилж байгаа аж. Энэ дэглэмийг зөрчсөн иргэн 2 хүртэлх жил хоригдох, 40 мянган батын торгууль төлөх аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.