Өмнөд Африкт хөл хориог сулруулсны дараа халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

Өмнөд Африкт хөл хориог сулруулсны дараа халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

Өмнөд Африкт таван долоо хоногийн турш тогтооосон хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулснаас хоёр хоногийн дараа “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ.

Өмнөд Африкт энэ сарын 3-ны байдлаар 6783 хүн халдвар авч, 131 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мкхизе мэдэгдсэн байна.

Өмнөд Африкт сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо 447-гоор нэмэгдсэн нь тус улсад халдвар анх бүртгэгдсэн гуравдугаар сарын 5-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Халдварын тархалтын голомт болох Баруун Кейп мужид хамгийн олон буюу 3044 тохиолдол бүртгэгдсэн бол Гаутенгт 4624, Квазулу-Наталд 1076 хүн халдвар авсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.