NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ

NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангараг гаргийг судлах зорилгоор бүтээсэн нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ.

NASA-гийн цахим хуудсанд мэдээлснээр, “Ingenuity” /Зохин бүтээх чадвар/ хэмээн нэрлэсэн, нисдэг тэрэгтэй төстэй уг төхөөрөмжийг энэ оны долдугаар сард хэрэгжүүлж эхлэх “Mars 2020” төслийн хүрээнд бүтээсэн байна.

“Ingenuity” хэмээх нэрийг  бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулж сонгосон бөгөөд Алабама муж улсын дунд сургуулийн сурагч Ваниза Рупанийн санал болгосон нэр ажээ. Улаан нүдэн гаргийн гадаргуугийн зургийг авах ёстой энэхүү “нисдэг тэргээс” гадна ангарагнаа явагч “Perseverance” аппаратыг уг гараг руу илгээх юм.   

“Ingenuity” төхөөрөмжийн тусламжтайгаар судлаачид Ангараг гаргийн хүрэхэд хэцүү хэсгүүдийг судална гэж найдаж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр 2021 оны хоёрдугаар сард буулгахаар товложээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ Зеландад коронавирусний халдварын тохиолдол илэрсэнгүй 2020-05-04

Хонконгийн иргэдэд дахин ашиглах боломжтой амны хаалт тараана 2020-05-04

Өмнөд Африкт хөл хориог сулруулсны дараа халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ 2020-05-04

Хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байна 2020-05-04

Идлэг шонхрын ангаахай бүтэн нүүдэл хийж эх орондоо ирлээ 2020-05-04

NASA Ангараг гаргийг судлах нисдэг төхөөрөмжөө танилцуулжээ 2020-05-04

Түрээслэгчдийн төлбөрийг 30 хувь бууруулна 2020-05-04

БНХАУ батлан хамгаалах төсвөө урьдын адил нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна 2020-05-04

Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газар нэрийн бүтээгдэхүүнтэй боллоо 2020-05-04

Сэтүүлч Б.Норовсамбууг аймгийн “ Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа 2020-05-04

Дунд зургийн хүндрэлтэй өвчнүүдэд тогтвортой дархлаа сууна 2020-05-04