Хонконгийн иргэдэд дахин ашиглах боломжтой амны хаалт тараана

Хонконгийн иргэдэд дахин ашиглах боломжтой амны хаалт тараана

Хонконгийн Засгийн газар коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон дахин ашиглах боломжтой амны хаалтыг иргэддээ үнэгүй тараахаар болжээ.  

Хонконгийн эрх баригчид ойрын хэдэн өдрүүдэд дор хаяж 60 удаа угааж болдог 7.5 сая амны хаалтыг иргэддээ тараахаар бэлдэж байгаа аж. Эдгээр амны хаалтыг цар тахалтай тэмцэх зорилгоор төсвөөс гаргасан санхүүжилтээр дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд иргэд цахимаар бүртгүүлсний дараа шуудангаар хүлээж авна. 

Сүүлийн долоо хоногуудад Хонконгт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй юм. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулахыг зөвшөөрсөн байна. Даваа гаргаас эхлэн Хонконгийн төрийн албан хаагчид албан газартаа ажиллаж эхлэхээр болсон бөгөөд мөн музей, номын сан, спорт талбайнуудыг энэ долоо хоногт нээнэ. Цар тахал дэгдсэнээс хойш Хонконгт 1039 хүн халдвар авч, 879 хүн эдгэрсэн бол дөрвөн хүн нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.