Ялалтын баярын агаарын үзүүлбэрийн бэлтгэлийг хийжээ

Ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн бэлтгэл сургуулилалт өнөөдөр боллоо.
Ялалтын өдөрт зориулсан агаарын парадын бэлтгэл сургуулийн хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотын дээгүүр 70 гаруй байлдааны нисэх онгоц болон нисдэг тэнгэр нисэж өнгөрлөө гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Тухайлбал, дуунаас хэт хурдан "Кинжал" пуужинг зөөгч “МиГ-31К” загварын дөрвөн сөнөөгч онгоц, тав дахь үеийн сөнөөгч онгоц болох дөрвөн Су-57 ниссэн байна.
Москва хотын төвийн дээгүүр мөн "А-50" тагнуулын нисэх онгоц, цэргийн тээврийн "Ил-76 онгоц, "95МС" болон "Ту-160" стратегийн бөмбөгдөгч онгоцууд, "Ту-22М3" загварын бөмбөгдөгч онгоц, "Су-24", "Су-34" фронтын бөмбөгдөгч онгоцууд нисэж өнгөрчээ. Агаарын жагсаалд мөн "МиГ-29", "Су-30" болон "Су-35С" сөнөөгч онгоцууд, "Ми-26", "Ми-8", "Ка-52", "Ми-35", "Ми-28Н" нисдэг тэргүүд оролцсон байна. Хамгийн сүүлд Су-25 загварын зургаан дайрагч онгоц нисжээ .
Коронавирусний халдвар тархсаны улмаас Аугаа Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн цэргийн жагсаал, “Мөнхийн хороо” явган жагсаал зэрэг олон нийтийн бүх арга хэмжээг цуцалсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.