Төв банк таван тонн алт худалдан аваад байна

Төв банк таван тонн алт худалдан аваад байна

Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн  үнэт металл худалдан авснаар, оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 дахин өссөн үзүүлэлт юм.

 Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

Дөрөвдүгээр сарын тухайд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.