Монгол Улсад коронавирусний 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус илэрчээ. Энэ нь Монгол Улсад коронавирусээр халдварласан 41 дэх тохиолдол болж буйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Улсын хэмжээнд вирус судлалын таван лабораторид өчигдөр нийт 307 шинжилгээ хийжээ. Тусгай нислэгээр ирсэн 275 хүн, Дорнод аймгаас тандалтын зорилгоор хийсэн зургаан хүнд коронавирусний халдвар илрээгүй байна. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуурч, хоолой нь өвдсөн учир сорьц авч шинжлэхэд хариу сөрөг гарчээ. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийсэн ачаа тээврийн 26 жолоочоос мөн халдвар илрээгүй байна.
Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлоос 13 хүн эдгэрч, 28 хүн эмчлүүлж байна. Мөн ХӨСҮТ-д 33 хоног эмчлүүлсэн турк иргэн эмнэлгээс гарч, дараагийн тусгаарлалтад шилжжээ. Ингэснээр коронавирусээр халдварласан гадаадын 4 иргэн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.