“Аз жаргалтай гэр бүл” нөлөөллийн аян зарлалаа

Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж “Аз жаргалтай гэр бүл 3” нөлөөллийн аян зарлаад байна. Гэр бүлд үзүүлэх төрийн үйлчилгээг эрчимжүүлэн, гэр бүлийн хамтын үнэ цэнийг бататган бэхжүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж аймгийн хэмжээний шилдэг гэр бүл, байгууллагын эцэг, эхийн зөвлөлийг шалгаруулах зорилготой юм.
Байгууллагын эцэг эхийн зөвлөл энэ хугацаанд албан хаагчдын гэр бүлд хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, ураг удмаа таньж мэдэх, угийн бичиг хөтлөхийн ач тус, хөтлөх арга зүйн талаар ойлголт мэдээлэл өгөх аж. Монгол Улсын гавьяат багш, угийн бичгийн үндэсний сургагч Ш.Шийтэрийн “Угийн бичиг хөтлөхийн ач тус” цахим хичээл судлах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх тэмцээн зохиох, албан хаагчдын гэр бүлийн угийн бичгийн зураглалыг таван үеэр гаргасан байдлыг харгалзан байгууллагын эцэг эхийн зөвлөлийг шалгаруулахаар болжээ. Аймгийн хэмжээнд 52 байгууллага эцэг эхийн зөвлөлтэй, 300 гэр бүл “Аз жаргалтай гэр бүл 3” хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.