Өмнөд Солонгост шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тоо 119-д хүрлээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн цэнгээний газруудад халдвартай иргэн үйлчлүүлснээс хойш энэ төрлийн халдварын тохиолдол 119 болж нэмэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр цаашид шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэд нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ.
Халдвар тээсэн иргэний үйлчлүүлсэн шөнийн цэнгээний газраар тухайн цагт үйлчлүүлсэн найман хүнээс вирусний халдвар илэрчээ үүний зургаа нь ахлах болон дээд сургуулийн сурагчид байжээ.
Сөүл хотын Захирагч Пак Вон Сүн-нийн мэдээлснээр халдвар тээсэн иргэний үйлчлүүлсэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн байж болзошгүй 10.9 мянган хүнийг олж тогтоожээ. Үүнээс 11 хувь нь гаднын жуулчид байгаа аж.
Шөнийн цэнгээний газраас үйлчлүүлсэн иргэдийг тогтоохдоо гар утасны байршил тогтоогч, нийгмийн сүлжээний хуудаст оруулсан мэдээллийг нь үндэслэн тогтоожээ.
Дээрх мэдээллийн дараа шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн Английн зургаан жуулчнаас коронавирусний халдвар илэрсэн байна.
Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам тус улсад шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэнээс вирус илэрсний дараа вирусний хоёр дахь давлагаа эхэлснийг анхаарууллаа.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.