Монгол залуус "MARS-V" төслөө 5000 хөрөнгө оруулагчид ТАНИЛЦУУЛЛАА

2020 оны технологийн шилдэг концепц шалгаруулах дэвжээн дээр монгол залуусын санаачилсан MARS-V төсөл танилцуулагдлаа.
Summit 4.0 уралдааны нээлтийн ажиллагаа, салбар хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.05/ болж, MARS-V төслийг 60 минутын турш дэлхийн 5000 хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
2020 оны шилдэг технологийн төслийн өрсөлдөөнд төслийн танилцуулгыг дараах хүмүүс хийлээ.
- С.Эрдэнэболд (Founder & President)
- Д.Өлзийхутаг (Co-Founder & Vice President)
- Б.Цолмон (Team lead Pre feasibility study)
- А.Мөнхнаст (Director of Foreign Relations)
- Б.Тулга (Member of FR team)
Ийнхүү дөрөвдүгээр сарын 21-нд сансрын технологийн 2020 оны шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан MARS-V төслийн концепц “хоёрын даваа”-гаа давж, танилцуулгаа амжилттай хийлээ. Маргааш MARS-V тэргүүнлэгчийн байр суурийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.