БНСУ-ын Засгийн газар ЭМЯ-нд 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлалаа

БНСУ-ын Засгийн газар ЭМЯ-нд 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлалаа

БНСУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын 30 мянган түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Эдгээр оношлуурыг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл COVID-19 халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, өдөрт шинээр 70-100 мянган хүн халдвар авч байгааг мэдээлэхийн зэрэгцээ коронавирусний халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгаааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30 мянган түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй COVID-19 халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэн хэллээ.

Мөн тэрээр энэ онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ба өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас коронавирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд нь үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол залуус "MARS-V" төслөө 5000 хөрөнгө оруулагчид ТАНИЛЦУУЛЛАА 2020-05-05

НББСШУБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2020-05-05

Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цахим хурлаар сунгаж байна 2020-05-05

Т.Баярхүүг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны даргаар томиллоо 2020-05-05

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барилаа 2020-05-05

БНСУ-ын Засгийн газар ЭМЯ-нд 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлалаа 2020-05-05

Одон орон судлаачид Бархасбадиас гурав дахин их масстай гараг нээжээ 2020-05-05

ОУАЭА амны хаалтыг ионжуулагч цацрагаар ариутгахгүй байхыг зөвлөжээ 2020-05-05

Сенатын танхимын гишүүд ажилдаа эргэн орлоо 2020-05-05

Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ 2020-05-05

Т.Гантулга:Иргэд өөрсдөө санаачлаад ЭКО орчинг үлгэр жишээчээр тохижуулж байна 2020-05-05