Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ

Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ

Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ. Кени болон Их Британийн эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, тэдний нээлт нь халдвар авсан шумуулаар дамжин халдварладаг энэ өвчнийг хянах маш том боломж юм.

Хумхаа өвчний халдвараас урьдчилан сэргийлдэг уг бичил биетнийг “Microsporidia MB” гэж нэрлэжээ. Эрдэмтэд энэхүү нянг Кенийн Виктория нуурын орчимд эрдэм шинжилгээний судалгаа хийх үеэрээ олж илрүүлсэн байна. “Халдварыг 100 хувь блоколж буйг мэдээлэл харуулж байгаа. Энэ бол хумхаагаас хамгаалах маш хүчтэй хамгаалалт юм” гэж Кенийн эрдэмтэн Жереми Херрен ярьжээ.

Жил бүр 400 мянга гаруй хүн хумхаа өвчнөөр нас бардаг бөгөөд ихэнх нь Африкийн орнуудын тав хүртэлх насны хүүхдүүд байдаг аж. Хүмүүсийн дунд өвчлөлийг эрс бууруулахын тулд бүс нутаг дахь шумуулуудын 40 хувь нь энэ нянгийн халдвар авсан байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барилаа 2020-05-05

БНСУ-ын Засгийн газар ЭМЯ-нд 30 мянган түргэвчилсэн оношлуур хандивлалаа 2020-05-05

Одон орон судлаачид Бархасбадиас гурав дахин их масстай гараг нээжээ 2020-05-05

ОУАЭА амны хаалтыг ионжуулагч цацрагаар ариутгахгүй байхыг зөвлөжээ 2020-05-05

Сенатын танхимын гишүүд ажилдаа эргэн орлоо 2020-05-05

Эрдэмтэд шумуулыг хумхаа өвчний халдвараас хамгаалдаг нян олж илрүүлжээ 2020-05-05

Т.Гантулга:Иргэд өөрсдөө санаачлаад ЭКО орчинг үлгэр жишээчээр тохижуулж байна 2020-05-05

АНУ гурван их наяд ам.долларын зээл авна 2020-05-05

Японд “ремдесивир”-ийг эмчилгээнд ашиглахыг хэсэг хугацаанд зөвшөөрнө 2020-05-05

Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ 2020-05-05

Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг 2020-05-05