Ц.Даваасүрэн: Шахмал түлшний хүхрийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Ц.Даваасүрэн: Шахмал түлшний хүхрийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн засварын ажлын явц байдалтай өнөөдөр /2020.05.05/ танилцлаа.

“Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлээд байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлж байна.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгох ажлыг хийж эхлүүллээ. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэвээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх систем нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

“Бид үйлдвэрийн технологийг сайжруулах чиглэлээр нэлээн ажил хийж байна. Ялангуяа гарч буй түлшний хүхрийн хүчлийн хэмжээг бууруулах. Олон улсын стандарт нь 0.8 байдаг. Одоо үйлдвэрлэж байгаа нь үүнээс доогуур байгаа ч илүү багасгах ажил хийнэ. 0.6 – д хүргэх туршилтыг их засварын ажлын хажуугаар хийж байгаа” гэлээ.

Үйлдвэрийн орчин, талбайг хатуу хучилттай болгох ажлыг мөн эхлүүлээд байна. Хүнд даацын автомашин явахад газрын хөрс эвдэрч тоосжилт гардаг байсныг багасгах зорилгоор үйлдвэрийн дотор болон гадна орчныг бетондож байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийн шинэчлэл: Амьжиргааг нөхөн сэргэх төлөвлөгөө 2020-05-05

Ажилгүй болсон 30 сая гаруй хүний тэтгэмжид 100 тэрбум евро зарцуулна 2020-05-05

Үндэсний шигшээ баг бэлтгэлээ ХЭВИЙН явуулж эхэллээ 2020-05-05

Дундговь аймгийн нутгаар хаваржилт хүндхэн байна 2020-05-05

Малчид малын тоонд бус, чанарт анхаармаар байна 2020-05-05

Ц.Даваасүрэн: Шахмал түлшний хүхрийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна 2020-05-05

ТБХ:Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй 2020-05-05

"Тавантолгой" ХК нэгж хувьцаанд 821 төгрөгийн ногдол ашиг тараана 2020-05-05

Отрын малчид нутаг буцаж байна 2020-05-05

Хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулна 2020-05-05

ТБХ:Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй 2020-05-05