"Тавантолгой" ХК нэгж хувьцаанд 821 төгрөгийн ногдол ашиг тараана

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нэгж хувьцаандаа 821 төгрөг буюу 43.2 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигч нартаа тараахаар болов.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу энэ оны 4 дүгээр сарын 3-наар тогтоож, 5 дугаар сарын 31-ний дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/224455
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.