Багуудын зам засвар, тохижилтын ажилтай танилцав

Энэ сарын 5-ны өдөр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Улаангом сумын 3, 7, 12-р багт ажиллалаа.
Тэрбээр, тухайн багуудад тавьж байгаа зам засвар, тохижилтын ажлуудыг үзэж танилцан гүйцэтгэгч компаниудыг ажлаа чанартай гүйцэтгэх, дутуу хийсэн ажлуудаа гүйцээх, чанарын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй гэдгийг анхааруулсан байна. Улаангом сумын 3-р багт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн цэгт тоглоомын талбай, зарим байрны дээвэр болон зоорийн давхрын засвар, явган хүний болон дугуйн замын ажил хийжээ. Мөн тэрбээр Бурхан багшийн сэрэг дүрийн талбайн тохижилт, Спортын ордны засварын ажил, Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн тохижилтын ажилтай танилцлаа.
Улаангом сумын 7-р багт явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий 2,8 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж байна. Мөн 12-р багт эрүүл мэндийн төвийн барилга, шинэ цэцэрлэг, багийн төв ашиглалтад орсон бол энэ онд явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий 2,8 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.