Чингэлтэй дүүрэгт ХӨЛ ХОРИО тогтоож, ХӨДӨЛГӨӨН хязгаарлалаа

Чингэлтэй дүүрэгт ХӨЛ ХОРИО тогтоож, ХӨДӨЛГӨӨН хязгаарлалаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож, цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийнэ. 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

  • Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно.
  • Хөл хорионы үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. 
  • Нийт 63.9 км хил дотор 150 гаруй мянган хүн хөл хорионы дадлага сургуулилтад хамрагдана.
  • Дүүргийн иргэд гэртээ хөл хорионы дэглэмд байна. 
  • Хэрэв танай байгууллага ажиллах бол ажлын байрнаас гарахгүйгээр дотоод зохион байгуулалт хийнэ.
  • Хөл хорионы үед гэрээсээ гарвал 150 мянгаар торгоно.
  • Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно.
  • Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ.
  • Сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлнэ.

Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт  тогтооно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.