Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийх юм. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлана. Мөн өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УБТЗ-ын мэдээллийн технологийн шинэчлэлд эхний ээлжид 1.7 тэрбум төгрөг шаардлагатай 2020-05-07

Монгол улс “саарал” жагсаалтаас гарахад Төрийн бус байгууллагын оролцоо 2020-05-07

2127 хүүхдийн мөнгө данс зөрснөөс болж буцжээ 2020-05-07

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн ажиллагаанд шалгалт хийлээ 2020-05-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан олон асуудлыг шийднэ 2020-05-07

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа 2020-05-07

Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 2020-05-07

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжид үзлэг хийнэ 2020-05-07

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална 2020-05-07

Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана 2020-05-07

Орхон аймаг Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар гурав дахь удаа шалгарлаа 2020-05-07