Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байгаа юм. 
Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.
Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажилд 100 сая төгрөг төсөвлөөд байна. Тус хөрөнгөөр залуус мансууруулах бодис хэрэглэгч болон түүнд донтогч болж байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахаас гадна ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах юм.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн ажиллагаанд шалгалт хийлээ 2020-05-07

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан олон асуудлыг шийднэ 2020-05-07

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа 2020-05-07

Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 2020-05-07

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжид үзлэг хийнэ 2020-05-07

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж буй шалтгааныг хамтран судална 2020-05-07

Дадлага сургуулилалтын үеэр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр ажиллана 2020-05-07

Орхон аймаг Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар гурав дахь удаа шалгарлаа 2020-05-07

Эко ариун цэврийн байгууламжийн сургалт, үзэсгэлэнгийн танхимыг нээлээ 2020-05-07

“Бүхнийг ялалтын төлөө” зориулсан монгол түмэн 2020-05-07

Мод боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулна 2020-05-07