Хар тамхины наймаачид чиглэлээ өөрчилжээ

Хар тамхины наймаачид чиглэлээ өөрчилжээ

Коронавирусний цар тахлыг тогтоон барихын тулд засгийн газрууд арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хар тамхины хууль бус наймаа явуулдаг чиглэл өөрчлөгджээ. Энэ тухай НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газрын илтгэлд дурдсан байна.

Илтгэлд дурдсанаар, агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгаад байгаа нь хар тамхины нийлүүлэлтийн хэлхээг тасалдуулж, хууль бус наймаачид өөр замаар наймаагаа хийх хувилбарыг хайх болжээ.

Тухайлбал, синтетик мансууруулах бодис буюу метамфетаминийг голдуу агаарын тээврээр хил нэвтрүүлдэг учир агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь ийм төрлийн хууль бус наймаанд ихээхэн нөлөөлсөн байж магадгүй юм.

Харин кокаины дийлэнх хэсгийг усан замаар тээвэрлэдэг бөгөөд кокаины нийлүүлэлт европын боомтууд руу цар тахал дэгдээд байгаа үед ч тасралтгүй хийгдсээр байгааг илтгэлд дурдсан байна. Героиныг ихэвчлэн хуурай замаар зөөвөрлөдөг байсан бол цар тахлын үед голдуу усан замаар тээвэрлэх болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийд 90 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлажээ 2020-05-07

ДЭМБ-ын тэргүүн хязгаарлалтуудыг асар болгоомжтойгоор цуцлахыг уриаллаа 2020-05-07

Н.Эрдэнэтуяаг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо 2020-05-07

Энэтхэг улс хөл хориогоо үе шаттайгаар сулруулж байна 2020-05-07

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцлаа 2020-05-07

Хар тамхины наймаачид чиглэлээ өөрчилжээ 2020-05-07

Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөс халдвар илэрчээ 2020-05-07

В.Путин коронавирустэй тэмцэж буй эмч нарт даатгалын баталгаа олгожээ 2020-05-07

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо 2020-05-07

Дэлхий даяар 90 мянга орчим эмнэлгийн ажилтан халдвар авчээ 2020-05-07

Хабиб Нурмагомедов долоодугаар сард аваргын бүсээ хамгаалах тулаан хийж болно гэж мэдэгдлээ. 2020-05-07