Дэлхий даяар 90 мянга орчим эмнэлгийн ажилтан халдвар авчээ

Засгийн газрууд коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байхдаа халдвар авсан, нас барсан эмнэлгийн ажилтнууд, сувилагч нарын талаарх тодорхой мэдээллийг цуглуулахгүй байна гэж Олон улсын сувилагч нарын зөвлөл /ICN/ мэдэгджээ.
Дэлхийн 130 орны сувилагч нарыг төлөөлдөг "ICN" 30 орноос ирүүлсэн мэдээллийг иш татан уламжилснаар, наад зах нь 90 мянган эмнэлгийн ажилтан халдвар авч, 260 гаруй сувилагч нас баржээ. “Олон мянган сувилагч халдвар авч, олон зуу нь нас барсан боловч Засгийн газрууд ийм төрлийн мэдээллийг цуглуулахгүй байгаа тул тодорхой мэдээлэл байхгүй байна" гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.
"COVID-19”-өөр халдварласан эмнэлгийн ажилтнуудын мэдээлэл дутмаг байх нь улам олон сувилагч, өвчтөнийг эрслэлд оруулна" гэж Олон улсын сувилагч нарын зөвлөл мэдээлээд, энэ төрлийн мэдээллийг системтэйгээр цуглуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэхийг Засгийн газруудад уриалсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.