БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг явуулжээ.
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг явуулжээ.
Хуралдааны үеэр үндэсний батлан хамгаалахын хүчний чадавхийг цаашид бэхжүүлэх, дотоод болон гадаад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дайнаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцжээ. Зөвлөгөөний үеэр онц шаардлагатай тохиолдолд л стратегийн хүчийг ашиглах нөхцөлтэйгээр цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэх стратегийг санал болгожээ.
Түүнчлэн хуралдаанд оролцогчид Солонгосын ардын армийн бүтэц зохион байгуулалтанд гарсан зарим алдаа дутагдлыг дурдаж, түүнийг засаж залруулах хувилбаруудыг санал болгосон байна. Мөн Солонгосын ардын армийн шинэ анги хэлтсүүдийг бүрдүүлэх тухай асуудал уулзалтын хэлэлцэх асуудалд багтжээ.
Дөрөвдүгээр сарын 11-нд Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг явуулснаас хойш албан ёсны үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээ тавдугаар сарын 1 хүртэл БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гараагүй юм. Дөрөвдүгээр сарын 12-нд болсон Ардын их хурлын жил тутмын ээлжит чуулганд, мөн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жөн Ун анх удаа оролцоогүй юм. Үндэсний гол баярын үеэр улс орны удирдагчдын эгнээнд Ким Жөн Ун байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй бөгөөд хагалгаа хийлгэсэн гэх мэдээллүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах шалтгаан болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.