“И Юун Сү” эмээгийн 2 дахь хэвлэлийн бага хурал боллоо.

“И Юун Сү” эмээгийн 2 дахь хэвлэлийн бага хурал боллоо.

“И Юун Сү” эмээгийн 2 дахь хэвлэлийн бага хурал боллоо.

“Үй Ан Бү” буюу БНСУ-ын Японы дарлалын үед бэлгийн боолчлолд өртөн хохирсон охид хүүхнүүдийн төлөөлөл болсон өдгөө 92 настай “И Юун Сү” эмээгийн ард түмэндээ хандсан 2 дахь хэвлэлийн бага хурал 25-ний өдөр “Тэгү” хотод боллоо.

“И Юун Сү” эмээ нь өнгөрөгч 5-р сарын 7-ний өдөр анх хэвлэлийн бага хурал хийж өөртэй нь хамт 30 орчим жил энэхүү бэлгийн боолчлолд өртөж хохирсон иргэдийн эрхийг хамгаалах ажлыг хийж ирсэн “Чоны Ёндэ” гэх иргэний нийгмийн байгууллагын тэргүүн асан “Юүн Ми Хян” гэгч бүсгүйн талаар ярьсан юм.

“Чоны Ёндэ” гэх энэхүү иргэний нийгмийн байгууллага нь Япон улсруу хүчээр ачигдан явж бэлгийн мөлжлөгө, дарамтад өртөж хохирсон хохирогч охид бүсгүйчүүдийн эрхийг сэргээх, Япон улсаар албан ёсны уучлалт гуйлгах, нөхөн олговор гаргуулах зэрэг ажлуудыг өнгөрсөн хугацаанд оройлон хийж ирсэн байгууллага юм.

Энэхүү үйл хэрэгт нь дэмжлэг болох үүднээс БНСУ-ын олон мянган иргэд сэтгэл санаа болон эд материалын асар их хандив өргөж ирсэн бөгөөд тус байгууллагыг толгойлж байсан “Юн Ми Хян” нь өнгөрсөн парламентын сонгуульд эрх баригч “Тобүро Минжү” буюу ардчилсан хүчний нэрийн өмнөөс жагсаалтаар сонгогдож Парламентийн гишүүн болох нь доторхой болоод байгаа билээ.


Гэвч “И Юун Сү” эмээ нь хэвлэлийн хурлын үер иргэдийн өгсөн хандивын мөнгийг “Юүн Мин Хян” нь хувьдаа завшсан байж болзошгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд үнэн хэрэгтээ хохирогч охид бүсгүйчүүдийн төлөөлөл болж амьд үлдсэн цөөн хэдэн эмээ нарт төдийлөн наалдацтай зүйл огт байгаагүй гэх мэт анхаарал татахуйц олон зүйлүүдийг ярьсан юм.

Энэхүү мэдээлэл нь иргэд олон нийтийн анхаарлыг ихээр татаж тус иргэний нийгмийн байгууллагын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх, “И Юун Сү” эмээгийн ярьсан болгоныг шалгах хүсэлтүүд ихээр гарах болсон юм. Улмаар БНСУ-ын прокурорын газраас албан ёсоор хэрэг үүсгэн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан бөгөөд шалгалтын үеэр томоохон санхүүгийн алдаа доголдол, гэмт хэргийн шинж чанартай зүйлүүд ихээр илэрч иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байгаа билээ.  

Тэгвэл энэ асуудлуудтай холбогдуулан “И Юун Сү” эмээ 25-ний өдөр Тэгү хотод 2 дахь хэвлэлийн бага хурлыг хийж өөрийн байр суурийг илэрхийллээ.


Тус хэвлэлийн хурлын үер “И Юун Сү” эмээ нь санаанд оромгүй бохир муухай зүйлүүд их илэрч байгаад их харамсалтай байгаа бөгөөд энэ бүх зүйлүүдийг хуулийн байгууллагууд шалгаж үнэн мөнийг нь тогтоох байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ тус иргэний нийгмийн байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон алдаатай бодлого явуулж, хохирогч эмээ нарийг өөрсдийн мөнгө олох хэрэгсэл болгон хэрхэн ашиглаж байсан тухай 1 цагийн турш ярьсан юм.   

Мөн 7-ний өдөр болсон эхний хэвлэлийн хурлын дараа ардчилсан хүчний нэрийн өмнөөс жагсаалтаар сонгогдож Парламентын гишүүн болоод байгаа “Юүн Ми Хян” өөр дээр нь ирж өвдөг сөгдөн уучлалт гуйсан болов ч би түүнийг уучлаагүй гэж ярилаа. 


Орчуулж эмхэтгэсэн : Д.Тодням 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг явуулжээ. 2020-05-24

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.24. 2020-05-24

БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна 2020-05-25

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ. 2020.05.26. 2020-05-26

КОВИД-19 | Агааргүй орчинд байхаас татгалзаарай. 2020-05-26

“И Юун Сү” эмээгийн 2 дахь хэвлэлийн бага хурал боллоо. 2020-05-26

БНСУ-ын урт хугацааны визтэй иргэдэд анхааруулах нь 2020-05-26

Хөл хорионы дэглэм зөрчсөн этгээдэд дөрвөн сарын хорих ял оноожээ. 2020-05-26

БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй 2020-05-26

БНАСАУ дахь Их Британийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ үйл ажиллагааг лхагва гаргаас эхлэн түр зогсоолоо. 2020-05-27

БНСУ-ын Road FC холбоонд тулалдаж байгаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ээлжит ялалтаа байгууллаа 2020-05-27