БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ. 2020.05.26.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 5 дугаар сарын 26-ны 00.00 цагийн байдлаар 19-өөр нэмэгдэж нийт 11225-д хүрэв. Шинээр илэрсэн 19 тохиолдлын 3 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10275 (+49) иргэн эдгэрсэн бол 269 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 839475 (+13038) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 806206 (+10064) иргэний хариу сөрөг гарч, 22044 (+2955) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 681 (-32) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.