БНСУ-ын урт хугацааны визтэй иргэдэд анхааруулах нь

БНСУ-ын урт хугацааны визтэй иргэдэд анхааруулах нь

Шинэ төрлийн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар  БНСУ-ын урт хугацааны визтэй иргэд дараах журмыг зайлшгүй мөрдөх шаардлагатай болсон байна,

Урт хугацааны визтэй буюу оршин суух зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран БНСУ-ын хилээр нэвтрэн гуравдагч улс руу эсвэл эх орондоо зорчихдоо харьяа Гадаадын иргэн харьяатын газарт хандан БНСУ-ын хилээр буцаж орох зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй урьдчилж авах шаардлагатай. БНСУ-ын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу хилээр нэвтрэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ. Харин Дипломат (А-1), Албан (А-2), Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шугамаар (А-3), Солонгос гаралтай (F-4) ангиллын визтэй иргэдэд энэхүү зохицуулалт үйлчлэхгүй ажээ.

Зөвшөөрөл авсан иргэд БНСУ-ын хилээр дахин нэвтрэхээс 48 цагийн өмнө халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илрээгүйг нотолсон эмчийн магадалгаатай байх хэрэгтэй. Магадалгаа англи эсхүл солонгос хэлээр байх бөгөөд үзлэг хийсэн эмчийн гарын үсэг, тамга, огноог тодорхой бичсэн байх шаардлагатай. Хилээр нэвтрэх зөвшөөрөлтэй ч эмчийн магадалгаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл болно.

БНСУ-аас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдад тусгаарлалтаас чөлөөлөхийг зөвшөөрсөн тодорхойлолтоо өгсөн иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй ч эрүүл мэндийн асуулгыг зайлшгүй бөглөнө.      

Иймд иргэн та урт хугацаанд оршин суух визтэй эсэхээс үл хамааран хилээр нэвтрэх зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй авах шаардлагатай болсон бөгөөд тогтоосон журмыг үл биелүүлбэл визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэснийг анхаарна уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.05.24. 2020-05-24

БНАСАУ шинэ шумбагч онгоц зэвсэглэлдээ хүлээн авахаар бэлдэж байна 2020-05-25

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ. 2020.05.26. 2020-05-26

КОВИД-19 | Агааргүй орчинд байхаас татгалзаарай. 2020-05-26

“И Юун Сү” эмээгийн 2 дахь хэвлэлийн бага хурал боллоо. 2020-05-26

БНСУ-ын урт хугацааны визтэй иргэдэд анхааруулах нь 2020-05-26

Хөл хорионы дэглэм зөрчсөн этгээдэд дөрвөн сарын хорих ял оноожээ. 2020-05-26

БНСУ-д амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй 2020-05-26

БНАСАУ дахь Их Британийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ үйл ажиллагааг лхагва гаргаас эхлэн түр зогсоолоо. 2020-05-27

БНСУ-ын Road FC холбоонд тулалдаж байгаа манай тамирчин М.Нандин-Эрдэнэ ээлжит ялалтаа байгууллаа 2020-05-27

БНСУ | Шөнийн цэнгээний газраас тархсан халдварын тоо 259-д хүрлээ 2020-05-27