Шуурхай мэдээ : “Халзан Солонгос” буюу "Паг Жин Жэ" гэх иргэн цагдаагийн байгууллагад хандлаа
“Өөрийн иргэд бүхний эхэнд” Намыг байгуулах “Бэлтгэл түр хорооны дарга” Паг Жин Жэ(SNS ертөнц дахь нэр “Халзан Солонгос”) гэх хүн цагдаагийн байгууллагад хандлаа...
Өчигдөр буюу 2020оны 6-р сарын 1ний өдөр “Youtube” дахь нэгэн бичлэг Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын анхаарлыг ихээр татах болж уг бичлэг Солонгос дахь Монголчуудын олон фэйсбүүк группүүд болон пэйж хуудаснуудад тавигдлаа.
Энэхүү
бичлэг дээр нүүрээ халхалсан, халзан толгойтой өөрийгөө бараа түгээлтийн ажил
хийдэг гэх нэгэн залуу <Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг бүгдийг
нь барьж хорих, нутаг буцаах хэрэгтэй, Энэ талаар өөрийн улсын төр
засаг дорвитой алхам хийхгүй өөрийн улсын иргэдийн ажлын
байрыг гаднынханд найр тавин өгч байна> гэх
мэтээр ярьж байлаа.
Хамгийн гол Монголчуудын анхаарлыг татсан зүйл бол тухайн залуу дөнгөж сая би айл нүүлгэлтийн ажил хийж байсан 4н Монгол залууг цагдаа дуудан барьж өглөө, Монголчууд өнөөдөр айл нүүлгэлтийн ажлын 90%-ийг хийж байна гэж ярьсан явдал байлаа.
Мөн би Монголчуудтай ажиллаж үзсэн холоос хараад л шууд таних бөгөөд цаашид энэ мэтээр хууль бусаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй Монголчуудыг барьж өгөх болно гэсэн утга агуулга бүхий зүйлүүдийг ярьсан явдал юм.
Энэхүү бичлэг интернет орчин Солонгос дахь Монголчуудын дунд хурдацтай тархаж тухайн бичлэгийг 1 өдрийн дотор 21,000 гариу хүн үзсэн байна.
Тэгвэл дөнгөж сая уг залуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж байгааг мэдэгдлээ. Учир нь өчигдөр өөрийнх нь бичлэг цацагдсанаас хойш Монгол иргэдийн зүгээс өөрийг нь үг хэлээр доромжилсон, айлган сүрдүүлсэн, нэр хүндийг нь гутаасан үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ийнхүү цагдаагийн байгууллагад хандаж тэдгээр иргэдийг бүгдийг нь илрүүлж арга хэмжээ авах болно гэж мэдэгдлээ.
Энэхүү
БНСУ-ын иргэн “Паг Жин Жэ” гэгч нь энэ оны 2-р сараас хойш
“Өөрийн иргэд бүхний эхэнд” гэх улс төрийн нам байгуулах тухай ярьж эхэлсэн
бөгөөд өнгөрсөн 4, 5-р саруудад Соүль хотын олны хөл хөдөлгөөн ихтэй
газруудад намаа сурталчлах, дэмжигчдийн гарын үсэг цуглуулах, эсэргүүцэл
илэрхийлэг зэрэг үйл ажиллагаануудыг тасралтгүй явуулж ирсэн байна.
“Паг Жин Жэ”
нь улс төрийн нам байгуулж өөрийн улсын иргэдийн ажлын байрыг хамгаалахад
чиглэсэн дараах бодлогуудыг хэрэгжүүлэх болно хэмээн эсэргүүцэлээ илэрхийлээд
байгаа юм.
Үүнд :
-“Чусон Жуг” буюу Солонгос гаралтай хятад улсын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох байдлыг зогсоох
- Гадаадаас
ажиллах хүч авах бодлогыг зогсоох
- Дотоодын
аж ахуй нэгжүүдэд “Гадаад иргэд”-ийг ажиллуулахыг хориглох
- Хууль
бусаар оршин сууж байгаа гадаад иргэдтэй хатуу тэмцэх гэх ...
Бэлтгэн эмхэтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.