Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ.

Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, мягмар гарагт халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11590-д хүрчээ. Халдварын шинэ тохиолдлуудын 46 нь дотоодод халдварласан байна.

50 сая хүн амтай БНСУ-ын иргэдийн тэн хагас нь оршин суудаг, хүн ам шигүү суурьшсан Сөүл хотын бүсэд халдварын ганцхан тохиолдлоос ч “COVID-19”-ийн шинэ давлагаа гарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

“Энэ долоо хоногийн амралтын өдрүүд хүртэл олон нийтийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохгүй байж, зоогийн газар, интернэт кафегээр үйлчлүүлэхгүй байхыг бид Сөүл хотын бүсийн оршин суугчдад уриалж байна” гэж Эрүүл мэндийн Дэд сайд Ким Ганлип мэдэгджээ.

Өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өсөж, буурч байсан БНСУ-д өнгөрсөн долоо хоногт нэг хоногийн дотор 75 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр сард илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсноос хойш буурч байсан юм.

Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд 40-өөс буурчээ. Харин Сөүл болон тус хотын эргэн тойрны бүсэд сүмтэй холбоотой халдварын голомт үүссэнд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ихэд санаа зовниж байна.

БНСУ-д тавдугаар сарын эхэн үеэс зайнаас харилцах удирдамжийг сулруулснаас хойш сүмтэй холбоотой халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь Сөүл хотын бүсэд илэрчээ.

Мягмар гарагт Инчеон хот, Гёнги мужийн 23 жижиг сүмтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 45-д хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 22-оор нэмэгджээ. Уг голомттой холбоотой халдварын анхны тохиолдол өнгөрсөн ням гарагт бүртгэгдсэн байна.

“Халдварын тархалтыг зургадугаар сарын 14 гэхэд хяналтад авч чадаагүй тохиолдолд орон даяар зайнаас харилцах хатуу дүрмийг дахин баримталж эхэлнэ” гэж БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдэгджээ.

БНСУ-д энэ сарын 2-ны байдлаар халдвар авсан 10467 хүн эдгэрсэн бол 273 хүн нас баржээ. Мөн халдварын 1269 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Тус улсад өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 956852 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Ремдесивир-ийг коронавируст халдварыг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрчээ 2020-05-29

БНСУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 40-өөс буурчээ. 2020-05-30

Шуурхай мэдээ : “Халзан Солонгос” буюу "Паг Жин Жэ" гэх иргэн цагдаагийн байгууллагад хандлаа 2020-06-02

БНСУ-ын KBS телевизийн эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнөөс нууц камер илэрсэн хэргийг Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна. 2020-06-02

БНАСАУ-ын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид даваа гаргаас хичээлдээ явж эхэлжээ 2020-06-03

Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ. 2020-06-03

Сөүл хотын шүүх Пусан хотын орлогч даргыг авлигын хэргээр шийтгэжээ 2020-06-03

Өмнөд Солонгос ремдесивир эмийг импортоор авахаар болжээ 2020-06-03

Cуртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа таслaна гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв. 2020-06-04

БНСУ-д маргаашнаас эхлэн зуны халуунд зүүх боломжтой маск худалдаанд гарна. 2020-06-04

БНСУ-ын хууль зүйн яамнаас өнөө өглөө шинэчлэгдсэн мэдээлэл ирснийг хүргэж байна. 2020-06-04