“Харласан” иргэнийг эрэн сурвалжилж байна

“Харласан” иргэнийг эрэн сурвалжилж байна
БНСУ-д хууль бусаар амьдарч байсан Вьетнам улсын иргэн зээлсэн мөнгө өгөхийг шаардсан нутаг нэгтнээ гэмтээж зугтсан хэрэг гарчээ. Өчигдөр /2020.01.15/ оройны 23 цаг 10 минутын үед Гванжу хотод Вьетнам улсын иргэн А (23 настай),Б (26 настай) нар хоорондоо муудалцаж улмаар биед нь гэмтэл учруулаад зугтжээ. А нь хэрэг болсны дараа эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн А нь цагдаад мэдүүлэхдээ “Хэрэв зээлсэн мөнгөө өгөхгүй бол гэр бүлийнхэндээ хэлнэ хэмээн Б-д хэлэхэд намайг утсаар хүрээд ир хэмээн дуудсан. Тэгээд очтол намайг хутгалсан” гэжээ. Цагдаагийн газраас 2018 оноос хойш Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаа Б-г эрэн хайж байгаагаагаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.