Цагаан сарын үеэр метро, автобус уртасгасан цагаар ажиллана

Цагаан сарын үеэр метро, автобус уртасгасан цагаар ажиллана
Цагаан сарын баяртай холбоотойгоор энэ сарын 25,26-ны өдрүүдэд метро болон автобусны ажиллах цагийг 2 цагаар уртасгах шийдвэр гаргажээ. Мөн хот хоорондын автобусыг энэ сарын 23-ны өдрөөс 27-ны өдрүүдэд 19 хувиар нэмэгдүүлэн ажиллуулах юм байна. Түүнчлэн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 119-ын ажлын баг халуун усны газар болон амралтын газар, буудал гэх мэт иргэд олноороо үйлчлүүлдэг газруудад шалгалт хийх бөгөөд хийн газ хэрэглэж буй 1,655 газрыг шалгаж, уламжлалт зах зэрэг үйлчилгээний газруудад гал гарахаас сэргийлэх шалгалт явуулах ажээ. Мөн баярын үеэр хамгийн их борлуулагддаг хүнсний бүтээгдэхүүн болох алим, лийр, байцаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг энгийн үеэс 10 дахин илүү хувиар зах зээлд нийлүүлж байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд 1712 түргэн тусламжийн байгууллага болон 2651 эмийн сан ажиллах ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.