Солонгосын цэргийн шүүх хүйсээ солиулсан албан хаагчийн асуудлыг шийднэ

Солонгосын цэргийн шүүх хүйсээ солиулсан албан хаагчийн асуудлыг шийднэ
Нэгэн цэргийн түрүүч амралтаа авч хүйсээ солиулах хагалгаанд оржээ. Цаашид тэрээр эмэгтэй цэргийн албан хаагчаар ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд өмнө нь Солонгосын цэргийн албанд ийм тохиолдол гарч байгаагүй тул цаашид тус түрүүчийн тухай асуудал хэрхэн шийдэгдэх нь олны анхаарлыг татаад байгаа юм байна. Гёнгиду мужийн цэргийн ангид ажиллаж буй түрүүч А (20 гаруй настай) нь өнгөрөгч 11 сард амралтаа авч Тайланд руу явж хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн байна. Одоогийн байдлаар цэргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй түрүүч А нь шүүхэд хүйсийг нь эмэгтэй хүн болгох өргөдөл өгсөн бөгөөд цаашид цэргийн ангидаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Солонгосын цэргийн албан хаагчдын хүний эрхийн төвөөс “Бага байхаасаа эхлэн цэрэг болох мөрөөдлөө биелүүлэн өдийг хүртэл ажилласан цэргийн албан хаагчийг хүйсээ солиулсан хэмээн ажлаас нь түдгэлзүүлэх нь учир дутагдалтай” гэсэн байна. Цаашид түүний ажиллах эсэхийг цэргийн шүүхээр шийдвэрлэх ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.