Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс орон даяар зогсооно
Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сонгуулийн тухай хуульд “Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно” гэж тусгасан юм. Хуулийн дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.
Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна. Өөрөөр хэлбэл энэ оны хоёрдугаар сарын 1-ээс долоодугаар сарын 1-ний хооронд шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсоох ажээ.
Шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэн дээрх хугацаанаас өмнө бүртгүүлэхийг сануулъя.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.