Монголын ахмадын холбоо: Нэг удаа зээл тэглэх бус тэтгэврийн хэмжээг нэм, зөрүүг нь арилга

Монголын ахмадын холбоо: Нэг удаа зээл тэглэх бус тэтгэврийн хэмжээг нэм, зөрүүг нь арилга

Монголын ахмадын холбооноос өнөөдөр тэтгэврийн зээлийг "тэглэх"-тэй холбоотой асуудлаар ахмадуудын байр суурийг илэрхийлсэн мэдээлэл хийлээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас 311.7 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагаас тэтгэврийн дундаж хэмжээ 383 мянган төгрөг, доод хэмжээ нь 270-310 мянган төгрөг байна. Нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байгаа талаар Монголын ахмадын холбооноос мэдээлсэн юм.

Тэтгэвэр барьцаалсан зээл авсан ахмад настнууд энэхүү зээлийг нэг удаа тэглэх арга хэмжээ авч байгаад төр засагтаа талархал илэрхийлж байхад зээл авахгүйгээр арай ядан амьдралаа залгуулж олон жилийн туршид бага тэтгэвэртэй, тэтгэврийн зөрүүгээ арилгуулж чадаагүй байгаа ахмад настнууд шударга бус шийдвэр гаргалаа гэж байгаа. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын цаана маш олон хууль дүрэм зөрчих үйлдэл гарч байгаа тул уг хуулийн төсөлд няхуур хандахыг ахмадуудын төлөөлөл хэлж байна. Учир нь өнөөдөр заримыг нь баярлуулж, заримыг нь гомдоох шийдвэр гаргалгүйгээр цаашид ч ахмадуудын амьжиргааг дэмжсэн зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг тэд онцолж байна.

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ “ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гарснаас хойш зээлийн хэмжээ, хугацааны ялгаа, зээлийн зориулалтаас шалтгаалж үүнийг хэрхэн хэрэгжүүлэх бодлого тодорхойгүй, зээл авахгүйгээр амьдралаа арай ядан зохицуулж байгаа ахмадуудад нөхөн төлбөр олгох эсэх асуудлаар ахмадуудын дунд талцал, бухимдал үүсээд байна. Мөн тэтгэврийн зээлийг тэглэхдээ Үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялгийг бүх ахмадад адил тэгш, шударга хуваарилах эсэх асуудлыг анхааран үзэж зөв шийдвэрлэх талаар ахмадууд санал бодлоо илэрхийлсээр байгаа. Тиймээс Монголын ахмадын холбооны зүгээс тэтгэврийн зээлийг тэглэх хувилбар нь нэг хэсэг ахмадуудын амьжиргааг түр зохицуулсан өрөөсгөл асуудал гэсэн байр суурьтай байна. Тиймээс хууль тогтоогчдын зүгээс үүнээс илүүтэй тэтгэвэр орлогыг жигд нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсэж байна. Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр засгийн газраас бодлого мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч одоо болтол бодит болсон зүйл байхгүй. Сүүлийн 6-7 жилд сард 20 гаруйхан мянган төгрөг нэмсэн болж адил ажил, мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Тиймээс нэгэнт хөрөнгийн эх үүсвэр бий болсон энэ боломжийг ашиглаж, тэтгэврийн зөрүүг арилгахад хөрөнгө гаргах, эхний ээлжинд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгаж наад зах нь 150 мянган төгрөг сар бүр зөрүүнд нь олгохоор тооцоход жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж өгөх. Ахмад настнуудыг өдөр тутмын амьжиргааны баталгаатай орлого болох тэтгэврийг арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг олох бүтээгдэхүүн болгож ирсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зайлшгүй шаардлага гарсан нөхцөлд гурав хүртэлх сарын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зохицуулалт бий болгох. Мөн сөрөг үр дагавар гаргахгүйгээр зургаан сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэх. Зах зээлийн зарчимд нийцсэн, хамгийн гол нь ахмад настан иргэн бүр шударга, адил тэгш хүртэх зарчмаар сэтгэлийн хөөрөлд өртөлгүй шийдвэр гаргахыг хүсэж байна” гэсэг юм.

Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн

Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн “Бид хаана ч байхгүй зөвхөн Монголд байдаг энэ тэтгэврийн зээл гэдэг зүйлийг байхгүй болгохыг хүсэж байгаа. Ингэснээр ахмадууд тэтгэврээ бүтэн авдаг болох юм. Мэдээж тэтгэврээ хүрэлцээтэй хэмжээнд гэнэт өсгөж чадахгүйгээс хойш  ахмадуудад тэтгэврийг нь улирлын хэмжээтэй нь дүйцүүлэн бэлэн мөнгө хэлбэрээр урьдчилаад өгдөг эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөч. Мөн тэрнээсээ ямар нэгэн татвар битгий аваач ээ. Битгий мөнгө хүүлээч, эрхийг нь битгий зөрчөөч ээ, ахмадууд хуулиар хамгаалагдсан эрхийг нь битгий хөндөөч гэдэг зүйлсийг хэлмээр байна. Ер нь тэтгэврийн урьдчилгаа гэдэг зүйл нь социлизмийн үед ч байсан. Тэр үед амьдралын гарцаагүй шаардлага тулгарсан нөхцөлд нэг сарын тэтгэврийг урьдчилаад хамт авдаг байсан. Өөрөөр хэлбэл хоёр сарын тэтгэврээ бөөнд нь авдаг байсан эрх зүйн орчин үйлчилж байсан гэсэн үг. Гэтэл энэ бүгдийг үгүйсгээд  оронд нь бий болгож байгаа зүйл нь иргэдээ хохироосон, шамшигдуулсан, хаа ч байдаггүй механизм гаргаж ирсэн. Үүгээрээ мөнгө хүүлэгч байгууллагуудад давуу эрх олгосон зохисгүй зүйлүүдийг таслан зогсоож арилгах нь шударга ёсонд нийцсэн гэж үзэж байгаа юм” гэлээ.

Бэлтгэсэн Э.Мөнхзаяа

ЭХ СУРВАЛЖ ITOIM.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс орон даяар зогсооно 2020-01-07

АТГ-ын дарга З.Дашдаваа: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэлж байна 2020-01-07

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал 2020-01-07

С.Бямбацогт: Тойргийн тоог нэмэхгүй, 26 тойрогтой байна 2020-01-07

ӨДРИЙН ТОП ЖИРГЭЭ: О.Баасанхүү улс төрийн шийдвэр гаргана 2020-01-07

Монголын ахмадын холбоо: Нэг удаа зээл тэглэх бус тэтгэврийн хэмжээг нэм, зөрүүг нь арилга 2020-01-07

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 2020-01-07

Сэлэнгэ аймаг руу туршилтын нислэг хийжээ 2020-01-07

Баян тарганаараа гайхуулж сагасан баяуудын хүүхдүүд хэмээгчдийг нийгэм хавчих хэрэгтэй байна 2020-01-07

Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих сан болголоо 2020-01-08

Дуучин Б.Чулуунчимэг хамтарсан тоглолтоор БНСУ-ыг зорилоо 2020-01-08