Сэлэнгэ аймаг руу туршилтын нислэг хийжээ
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын захиалгаар 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ.
Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөжээ. Ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.