МАН нэр дэвшигчдээсээ СОНГУУЛИЙН ХАНДИВ авахгүй
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, намын санхүүжилтийн талаар хэлэлцэж байгаа ажээ.
Хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын рейтингийн судалгаа, санхүүжилт, тойргийн хуваарилалтын талаар танилцуулжээ.
Ирэх УИХ-ын сонгуулиар АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татаас авахаар болоод байгаа бол МАН нэр дэвшигчдээсээ хандив, татвар авахгүй байхыг бүлгийн гишүүдийн олонх дэмжсэн мэдээлэл байна. Бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.