Д.Амарбаясгалан: МАН ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр албан тушаал олгохгүй

Д.Амарбаясгалан: МАН ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр албан тушаал олгохгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.09/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцжээ.

Хуралдааны дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдаан дээр намын сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа чиглэлээр ярьсан. Энэ үеэр намын дарга мэдэгдлээ. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэгэн байдлаар санхүүгийн дэнчин болгосон мөнгө авахгүй. Ингэснээрээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах заримд орж байна гэсэн үг. Нэр дэвшихийг горилж байгаа эрхмүүд хууль зөрчсөн, аж ахуйн нэгжээс хандив авч болохгүй. Ийм асуудалд холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ У.Хүрэлсүх дарга хэллээ. Үүнээс гадна нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь ажил, албан тушаал олгохгүй" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.