Сургуулийн автобусаар зорчигч хүүхэд бүр чип бүхий бугуйвчтай болно

Сургуулийн автобусаар зорчигч хүүхэд бүр чип бүхий бугуйвчтай болно

Энэ хичээлийн жилийн гуравдугаар улирал эхлэхэд сургуулийн автобусаар зорчдог сурагч бүр чип бүхий бугуйвчтай болох аж. Сурагч уг бугуйвчийг өглөө автобусанд суухдаа, сургуульдаа очоод дарах ба хичээл тараад болон автобуснаас буухдаа уншуулах юм. Чип бугуйвчийг эхний ээлжид сурагч бүрд үнэгүй тараах юм байна.

Нийслэлд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төрийн өмчийн сургуулиуд сургуулийн автобус үйлчилгээг нэвтрүүлсэн. Гуравдугаар улирлаас эхлэн 200-гаас дээш хүүхэдтэй төрийн өмчийн 24 сургуулийг сургуулийн автобус үйлчилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн 2019-2020 оны хичээлийн жилийн гуравдугаар улирал эхлэхэд Сургуулийн автобусаар зорчиж байгаа сурагч бүр чип бүхий бугуйвчтай болох юм. Ингэснээр эцэг эхчүүд "UB school app" ашиглан хүүхдээ хаана явааг мэдэх боломжтой юм. Өнөөдөр \2020.01.09\ Нийслэлийн боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, ЕБС-иуд уулзалт хийж сургууль бүрд хүүхдийн тоогоор тарааж өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.