Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн зээлийг зургаан сараар олгодог болно
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2020.01.09/-ийн хуралдаанаар 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, ахмадуудын зээлийн асуудлыг хэлэлцсэн байна.
Бүлгийн шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бид 2020 оны сонгууль нь олон мандаттай томсгосон тойргоор явна гэсэн. Олон мандат гэж хоёр ба түүнээс дээш мандат гэж ойлгож байгаа. Тийм учраас нэг мандаттай дөрвөн аймгийн мандатын тоо нэмэгдэж, хоёр болно. Нийслэл хотын мандатын тоог цөөлнө. 2012 оноос өмнө нийслэлийн мандатын тоо 20 байсан. 2016 онд 28 болгосныг буцаагаад хуучин хэвд нь оруулж байгаа.
Тэтгэврийн зээлийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг сонслоо. Нэгд, 6 сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлийг тэглэнэ. 6 сая төгрөгөөс дээш зээлтэй иргэдийг 6 сая төгрөгөөр тэглэнэ. Нийт тэтгэврийн зээлтэй 230 мянган хүний 91.6 хувь нь 6 сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлтэй байгаа. Мөн зээлгүй 192 мянган хүн бий. Тэдгээр иргэдэд Салхитын мөнгөний ордоос 1 сая төгрөгийн үнэт цаасыг олгоно. Тэтгэврийн зээлийг байхгүй болгохоо больё гэж шийдсэн. Гэхдээ тэтгэврийн зээлийг зургаан сараас хэтрүүлэхгүй байя гэсэн шийдэлд хүрсэн. Одоо холбогдох байнгын хороод хуралдаж улмаар чуулган дээр хэлэлцэн өнөөдөртөө багтаж анхны хэлэлцүүлгийг хийнэ” хэмээн мэдээлэв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.