5e180844c2b9c.jpg

5e180844c2b9c.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр /2020.01.09/ намынхаа бүлгийн хуралдаанд оролцсон. Тэрбээр намаасаа нэр дэвших нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатараас байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Намын дарга УИХ-ын 2020 оны сонгуульд хэд, хэдэн зарчмыг баримтална гэдгээ зарлалаа. Нэр дэвшигч нарт ямар нэгэн мөнгөний босго тавихгүй гэлээ. Хоёрдугаарт, ямар ажил албан тушаал хашиж байгаа гэдгээр нь биш ард иргэдийн дэмжлэг, итгэлийг хүлээх хүнийг нэр дэвшүүлнэ, хамгийн гол ёс зүй, боловсрол, ажлын туршлага нь үндсэн үзүүлэлт байна гэдгийг хэллээ. Энэ хүрээнд асуудалд холбогдсон намын гишүүд асуудлаа хуулийн хүрээнд бүрэн шийдвэрлэх ёстой, холбогдолгүй гэдгээ нотлох шаардлагыг тавьж байна. Миний хувьд нэр дэвших эсэхийг МАН-ын Бага хурал шийднэ. Ард иргэдийн дэмжлэг байх ёстой. Өнөөдөр тойрог дээр иргэд надад ам сайн байгаа" гэх тайлбарыг өглөө

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.