Н.ТӨГСЦОГТЫН тулааныг NTV телевиз дамжуулна

Н.ТӨГСЦОГТЫН тулааныг NTV телевиз дамжуулна

Ирэх сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister ” хочит “Бага” Гэри Рассель болон IBO холбооны дэлхийн аварга манай “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын тулаан болох юм.

Хэрэв манай тамирчин ялбал WBC холбооны аваргын бүсийг зүүх болно. Энэхүү чухал тоглолтыг NTV телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх болжээ.
 


Тулааныг Улаанбаатарын цагаар 2020 оны хоёрдугаар сарын 9-ны Ням гарагт NTV телевизээр ШУУД хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.