Солонгосын орны хоол тухай
Соллонтан
“Энэ жил ч манай ард иргэд ургац арвин, гэдэс цатгалан байх болтугай” хэмээн эзэн хаан өөрийн биеэр тариалангийн талбайд үр цацахыг нүдээр харсан энгийн ард иргэдийн сэтгэл огшиж байсан нь мэдээж. Жусоны хаад жил бүр Соннундан-д тахилын ёслол үйлдсэний дараа эзэн хаан өөрөө үхэр тууж, хааны араас түшмэдүүд даган ард иргэдээ элбэг дэлбэг амьдрахыг хүсэн залбирдаг байв. Энэхүү тахилга нь ургац арвин жил байхыг хүсэн бэлгэдсэн зан үйл бөгөөд Хятадын домогт анх тариалан эрхлэхийг зааж өгсөн гэх ШинНунши(神農氏), Хүжиг(后稷)-т зориулсан тахилгаас үүдэлтэй хэмээсэн аж. Ингэж эзэн хаантайгаа хамт тахилгын ёслолд оролцсон ард иргэд бичгийн, цэргийн түшмэдүүдтэй хамт тахилгад хэрэглэсэн үхрийн махыг хуваан идэх аз завшаан тохиодог байв.
Энэ үед илүү олон хүнд үхрийн махыг хүртээхийн тулд дүүрэн устай тогоонд махыг хийн буцалган шөл гаргадаг байсан байна. Энэ шөлийг ‘Соннундан-д буцалгасан шөл’ гэцгээн ‘Солнунтан’ гэж нэрлэдэг байсан ба амт шимт нь ард иргэдийн дунд ам дамжин яригдан ‘Соллунтан’ болж, улмаар өнөөгийн ‘Соллонтан’ гэдэг нэр бий болжээ. Түүнээс хойш тариаланчид олж идэхэд хомс махны оронд үхрийн толгой, тойг, шийр зэргийг чанаж будааа хийн буцалган иддэг байсан нь боломжийн үнээр махны шөл идэж болох ‘Соллонтан’ болж аажмаар олонд алдартай нийтийн хоол болон хөгжжээ.
Жажанмёнь (Жантай гоймон)
‘Солонгос маягийн жантай гоймон’ нь 1950 оны дунд үе, Инчон хотын Хятад хорооллын нэгэн хятад хоолны газар анх бий болсон гэдэг. 1950 оноос Хятад хороололын хоолны газар солонгос зочдыг хоолны газартаа татахын тулд шинэ жантай гоймон хийснээр Жажанмёнь бий болсон байна. Ийнхүү шинээр гаргасан Солонгос маягийн жантай гоймонд овоолон хийсэн сонгино, чихэрлэг хурц амттай мах их хийн төрөлжүүлдэг байжээ. Чүнжан-дээр ус, төмсний гурил хийн амтыг султгаснаар гоймон хольж идэж болохуйц болгон хийсэн байна. Дайны хүнд хэцүү цаг уед хэмжээг ихсгэн үнэ төлбөрт санаа зоволтгүй идэж болох хямд үнээр зарж байв. 6-р сарын 25-ны дайны дараа Олон улсын худалдааны төв болж байсан Инчоны боомтод ирж очсон худалдаачид ч их, загасны захаар амьдардаг боомтны ажилчид ч их байсан. Шинээр бий болсон Солонгос маягийн жантай гоймон эдгээр хүмүүсийн дунд алдаршиж богино хугацаанд улс даяар түгсэн билээ.
Шарсан хар гахай
Баасны гахай нь ‘Жэжү арлын хар гахай’-г нэрлэдэг эртний нэр бөгөөд нэртэйгээ адил хүний өтгөн идэж өссөн гахайг хэлдэг байна. Эрт дээр үед хүний өтгөнөөс өөр өгөх хоолгүй байсан учир ихэнхи айл 1-2 гахай л тэжээхээс өөр аргагүй байв. Тиймээс тухайн айлд чухал явдал тохиолдох үед төхөөрөн иддэг нандин хоол болсон ба хийх арга ч энгийн, зүгээр буцалсан усанд чанаад идэх төдий байсан. Гэхдээ сүүлийн үед зарагдаж буй Жэжү хар гахай нь уугуул үүлдэр болох баасны гахай биш юм. Энэхүү шинэ үүлдрийн Жэжү хар гахай нь дотоод төдийгүй гадаадын жуулчид ч гайхан биширдэг сайхан амттай билээ.
Халуун ногоотой загасны шөл
Им Гог Жон хэмээх алдартай шилийн сайн эрийн ид талбар байсан гэгддэг Гу Сог Жонд байх Хантан гол нь жилийн 4 улиралд тунгалаг, ус ихтэй учир төрөл бүрийн цэнгэг усны загас олноор нутагладаг. Мөн Хантан гол нь Солонгосдоо хамгийн хүчтэй урсгалтай голын нэгд тооцогддог учир энэхүү голд сүрэглэн сэлэх цэнгэг усны загас нь хүйтэн ус, хүчтэй урсгалыг сөрөн амьдарснаар мах нь маш шөрмөслөг, чанга байдаг. Тунгалаг устай Хантан гол урсах Чорвон нь үржил шимтэй хөрстэй учир Канвон мужийн аль ч хэсэгтэй харьцуулахад хоол, хүнс элбэг дэлбэг байсаар ирсэн.
Чорвоны халуун ногоотой загасны шөлөнд цэнгэг усны жижиг загас 5-6 ширхэг бүтнээрээ ордог учир шөл нь өтгөн хирнээ маш цэвэрхэн амттай байдаг. Уг шөлийг хэдий удаан буцалгасан ч загасны мах нь өөрөө шөрмөслөг хатуу учир хэт нялцайж бутардаггүй. Ялангуяа Чорвоны үржил шимт хөрсөнд тарьсан цагаан будаа нь ширхэг бүр нь биетэй, сайхан амттай учир халуун ногоотой загасны шөлтэй тун сайхан зохицдог.
Гүлбаб
Сосаны Ганволду арлын гүлбабыг анх удаа идэж байгаа хүн тогооны тагийг нээмэгц урам нь хугарч магадгүй. Өөр нутгийн хясаа нь эрхий хурууны хэмжээний том байдаг бол, будаандаа хийсэн Ганволду арлын хясаа нь 2см хүрэхтэй үгүтэй жижиг байдаг. Гэхдээ энэ жижиг хясаа нь жинхэнэ Ганволду арлын хясаа юм. Ганволду арлын хясаа нь энэхүү өвөрмөц хэлбэртэй байгалийн бүтээл юм. Ганволду арал нь араатан жигүүртэн маш ялгаатай газар бөгөөд хясааны нууц нь хясаанд нарны туяа тусах болгонд өсөлт нь шууд зогсдог байна. Энэ газарт далайн эргээс гарч буй хясаа нь дунджаар 4-7 цаг нарны туяаг авахаас өөр аргагүй ингэх бүртээ өсөлт нь зогсож байгаа. Тийм учраас энгийн хясаа нь 1 жилийн дотор эрхий хурууны дайтай томордог боловч Ганволду арлын хясаа нь 3 жил боллоо ч 2-3 см-аас хэтэрдэгггүй. Ийм хясааг “гангүль” гэдэг ба Ганволду арлын гангүль нь бусад нутгийн хясаанаас илүү амттай зузаан байдаг. Юу юунаас илүү усан далавч (хясаанд байдаг нарийн үс) нь зөөлөн, өтгөн тул амтлагчтай холилдон өвөрмөц амтыг гаргадаг. Ийм жижиг Ганволду арлын хясаанд байгалийн амт нуугдаж байдаг байна.
Ганволду арлын хясааны жинхэнэ үнэ цэнэ нь гүлбабаас мэдэгдэнэ. Ганволду арлаас гаралтай байгалийн хясаанд хушга, улаан чавга, самар, мөнгөн гүйлсийг зэрэг хийж чулуун тогоонд будаа агшаасны дараа цуутай хольж иддэг бөгөөд будаанд шингэсэн хясааны тааламжит үнэр, аманд зажлагдаж буй хясаанаас өөр хачир хэрэггүй мэт. Ганволду арлын хясаанд шингээсэн манай эмэгтэйчүүдийн чин сэтгэлийг ойлговол хоолны амтыг илүү гүн гүнзгий мэдрэх болно. 11-р сараас дараа жилийн 5-р сар хүртэл тохиромжтой үе болох ид хүйтэнд хясаа гаргаж авах ажил эхэлдэг тул Ганволду арлын уугуул эмэгтэйчүүд далайн ширүүн салхинд хэдэн цагийн турш хясаа түүдэг байна. Жил бүрийн хаврын тэргүүн сарын 15-нд нээгддэг Ганволду арлын “хясаа дуунаар” цагаан хувцас өмссөн эмэгтэйчүүд цуваа болон зогсдог нь ийм учиртай.
Онян Ханү Бүлгуги (Онян шарсан үхрийн мах)
Онян нь Янсаны дараа бичигдэх өргөн уудам талбайг хамарсан бэлчээрийн бүс нутаг байв. Японы колончлолын үеэс мал нядалгааны газар болон мах худалдааны газар хөгжин ойр орчмын бүх үхрүүдийг энэ газар руу аваачсан. Олон үхэр хураасны дүнд үхэр худалдааны зах аажимдаа бий болж, өөр нутгийн үхрээс илүү амттай махыг боломжийн үнээр худалдан авдаг болсон байв.
Сайн үүлдрийн үхрийн махыг амархан олж авч болдог байсан боловч ийм нэг энгийн шалтгаанаар Оняны шарсан үхрийн мах үүссэн гэвэл үгүй юм. Японы колончлол, 6-р сарын 25-ны дайны хүнд хэцүүг туулсан энгийн ард иргэдэд үхрийн мах гэдэг гэртээ дээдлэн хүндэлж байж харж чадах эрхэм нандин зүйл байв. Хэдийгээр амттай хямд үнэтэй Он-яны үхрийн мах гэж байгаа хэдий ч энэ нь онцгой хоол биш байлаа. Ингээд Он-яны хүмүүсийн бодож олсон зүйл нь үхрийн махыг хачир болгон бага багаар идэх байв. Махаа гамнах хэрэгтэй тул аль болох нимгэн зүсч, цуу, элсэн чихэр, гүнжидийн тос гэх мэт амтлагчтай хольж бага багаар таваглаж байсан хэдий ч тухайн үедээ хамгийн шилдэг хачир байсан юм. Ийнхүү Он-яны шарсан үхрийн махны түүх нь гэртээ хийж иддэг махан хачираас үүссэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.