Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх

ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

 

Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авчирна.

Төрсний гэрчилгээ авахад:

  1. ЭСЯ-наас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, анкет, өргөдөл бөглөнө
  2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/             
  3. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  4. Эцэг, эхийн гадаад паспорт /хуулбар байж болно/
  5. Гэрлэлтийн баталгаа /хуулбар байж болно/
  6. Хүүхдийн 1 хувь цээж зураг

 

Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эх хүүхдийн төрсний гэрчилгээ авахдаа хоёулаа хамт ирж хүсэлтээ гарган, хүүхдээ ааваар овоглож болно.

 

Ээж хүүхдээ өөрөөрөө овоглох тохиолдолд УБЕГ-аас гэрлэлт бүртгэлгүй лавлагааг заавал авчирна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.