ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөнө

ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөнө

ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД

ПАСПОРТ ЗАХИАЛГА

 

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтыг зогсоосон болно.

Гадаад паспорт захиалахад

  1. ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдөл авч бөглөнө
  2. Цахим иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  3. Гадаад паспорт /хуулбар байж болно/
  4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг
  5. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмнэлгийн бичгээ орчуулуулж, нотариатаар баталгаажуулна.
  6. KEB-Hana банкны 081-JCD-10000-26 долларын дансанд 45 доллар тушаасан баримт /АТМ-ээр төлөх боломжгүй/

 

Хүүхдэд гадаад паспорт захиалахад

  1. ЭСЯ-наас гадаад паспорт авах мэдүүлэг, өргөдлийг авч бөглөнө
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  3. Эцэг, эх асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар
  4. Эцэг, эхийн гэрлэлтийн баталгааны хуулбар
  5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5-ийн хэмжээтэй 4 хувь цээж зураг KEB-Hana банкны 081-JCD-10000-26 долларын дансанд 45 доллар тушаасан баримт /АТМ-ээр төлөх боломжгүй/

 

Элчин сайдын Яам гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар УБЕГ-т хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг УБЕГ материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-нд ирүүлдэг. ЭСЯам уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэний гарт хүргэхэд 30-45 хоногийн хугацаа шаардагддаг болно

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.