БНСУ Солонгос хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ

БНСУ Солонгос хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ

“БНСУ-ын эсрэг дараагийн алхмыг хэрэгжүүлнэ” БНАСАУ гэж мэдэгдсэнтэй холбогдуулан БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам Солонгосын хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ.

“Засгийн газар одоогийн нөхцөл байдалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Өмнөд, Умард байгуулсан бүх хэлэлцээрээ дагаж мөрдөх хэрэгтэй” гэж Үндэстнээ нэгтгэх яамнаас сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

“Пёньян БНСУ-ын эсрэг дараагийн алхмыг хэрэгжүүлнэ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авах зааврыг армид өгсөн” гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон бямба гарагт мэдэгдсэнтэй холбогдуулан дээрх мэдэгдлийг хийжээ.

Ким Ё Жон ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч БНСУ үүнийг ойрын ирээдүйд өдөөн хатгалга хийх заналхийлэл гэж үзсэн байна.

БНСУ дахь БНАСАУ-ын дүрвэгчид, консерватив идэвхтнүүд Пёньяны эсрэг ухуулах хуудас илгээсэнтэй холбогдуулан БНАСАУ сүүлийн үед БНСУ-ыг хатуу шүүмжлэх болсон. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт БНСУ-ыг “дайсан” хэмээн нэрлээд, Солонгос хооронд харилцаа холбооны бүх шугмаа хаана гэж мэдэгдсэн юм.

Пёньян ухуулах хуудас тараасныг хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа бөгөөд хоёр Солонгосын зохицуулах товчоог хааж, хил дамнасан томоохон хөтөлбөрүүдийг бүрмөсөн зогсооно хэмээн удаа дараа мэдэгдсэний дараа дээрх мэдэгдэл гарчээ.

БНСУ идэвхтнүүдийг ухуулах хуудас тараахыг хориглохыг хуульчлахаа амлаж, уг үйл ажиллагаатай холбоотой хоёр дүрвэгчийн бүлгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргасан байна.

Харин БНАСАУ-ын хувьд эдгээр арга хэмжээг оройтуулж авсан гэж үзжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ Хойд Солонгосын дүрвэгсдийн эсрэг гомдол гаргажээ 2020-06-10

Өнөөдөр БНСУ-д “6.10 Ардчилсан хөдөлгөөн”-ийн 33н жилийн ой тохиож байна... 2020-06-10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-06-11

​Солонгосын тал зургадугаар сарын 17, 20-нд Монгол Улсыг транзит нислэг үйлдэхийг зөвшөөрчээ 2020-06-11

Солонгос хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ. 2020-06-11

БНСУ Солонгос хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриалжээ 2020-06-15

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020.06.15. 2020-06-15

Хүргэлтийн үйлчилгээний төвөөс халдвар илэрчээ 2020-06-15

Солонгост байгаа иргэд коронавирусийн шинжилгээг хөнгөлөлттэй өгнө 2020-06-15

“Samsung” ухаалаг гар утасныхаа “BTS” хувилбарыг танилцуулжээ 2020-06-15

БНАСАУ-ын цэргийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна 2020-06-16