Хүргэлтийн үйлчилгээний төвөөс халдвар илэрчээ

Хүргэлтийн үйлчилгээний төвөөс халдвар илэрчээ

Сөүл хотын Сунпа дүүрэгт байрлах Lotte хүргэлтийн үйлчилгээний төвийн ажилтан коронавирусийн халдвар авчээ. Өнөөдөр /2020.06.15/ Сөүл хотоос Lotte хүргэлтийн үйлчилгээний барааны төвд энэ сарын 8-аас 10 сарын хооронд ажилласан цагийн ажилтны шинжилгээний хариу нь эерэг гарч халдвар авсан нь тодорхой болсон талаар мэдэгджээ. Тус цагийн ажилтан Хятад улсын иргэн бөгөөд гэр бүлийнхнээсээ халдвар авсан нь шалгалтын явцад тодорхой болсон ба одоогийн байдлаар уг барааны төвийг түр хаажээ. Мөн тухайн үед халдвар авсан цагийн ажилтантай хамт 159-н ажилтан хамт ажиллаж байсан бөгөөд бүгд тусгаарлагдан коронавирусийн шинжилгээ өгч байгаа ажээ. Түүнчлэн тус төвийн нийт ажилчдын тоо өмнө нь халдвар илэрч байсан 3000 гаруй ажилтантай Coupang барааны төвөөс ч их ажилтантай юм байна. Мөн халдвар авсан ажилтан нь Хятад улсын иргэн бөгөөд гэр бүлийнхнээсээ халдвар авсан нь шалгалтын явцад тодорхой болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.