Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын асуудлыг шийдэхгүй байгаагаас мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байна

Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын асуудлыг шийдэхгүй байгаагаас мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байна

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Гэвч өнөөг хүртэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас дараах зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал гурван ч удаа хойшиллоо. Уг нь, прокурорын байгууллагаас оруулж ирсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх ёстой байсан. Эрх баригчид хууль зөрчиж байгаа үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон парламент хууль зөрчсөн үгүйг би тодорхойлохгүй. Би тодорхойлдог хүн нь биш. Тиймээс үүнийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон УИХ-аас асуух нь зөв байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын талаар?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл гэдэг бол тухайн хэрэг дээр шалгаж байгаа нөхцөл байдлыг тогтооход саад учирдаг. Энэ үндэслэлээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өгсөн. Энэ асуудал шийдэгдэхгүй хойшлогдож, хүлээгдэнэ гэдэг бол тэр хэмжээгээрээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байна гэсэн үг юм.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Бусад асуудлаар хариулт өгөх боломжгүй.

-Ингэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж ялаас чөлөөлөгдсөн хэргүүдийг сэргээн шалгахаар болсон. Энэ асуудал юу болсон бэ?

-Судалж байна.

-Авлига, албан тушаалын 13 хэргийг сэргээн шалгахаа мэдэгдсэн шүү дээ. Яг ямар, ямар хэргийг сэргээн шалгах юм бэ?

-Судалгаа хийж үзэж байна. Удахгүй мэдээлэл өгөх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.