К поп-ын “Од” фенийхээ хуриман дээр дуулж бэлэг барьжээ

К поп-ын “Од” фенийхээ хуриман дээр дуулж бэлэг барьжээ

Солонгосын алдартай дуучин Сонми нэгэн фенийхээ хуриманд баяр хүргэн өөрийн алдартай дуу болох “Gashina” хэмээх дууг дуулжээ. Хуримаа хийж буй хосууд дуучин Сонмиг 14 жилийн өмнө Wonder girls хамтлагт байхаас нь шүтэн биширдэг байсан бөгөөд өнгөрөгч 18-ны өдөр дуучин өөрийн инстаграмм хуудаснаа хуримаа хийж буй фендээ аз жаргал хүссэн зураг нийтэлсэн байна.

Өнгөрөгч 8-р сард Дуучин Сонми нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хосуудтай уулзсан бөгөөд удахгүй хуримаа хийх гэж байгаа тухайгаа хэлэхэд нь Сонми хуриман дээр чинь баярын дуу дуулж өгнө гэж амлажээ. Тэрээр амласнаа биелүүлсэн байна.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.