“Pixar” кино компани Солонгос богино хэмжээний бүтээл хийжээ

“Pixar” кино компани Солонгос богино хэмжээний бүтээл хийжээ
“Toy story”, “Inside out” гэх мэт дэлхийд алдартай бүтээлүүдийг гаргасан “Pixar” кино компани энэ удаа Солонгос эмээ, ач хүү хоёрын адал явдлыг өгүүлэх богино хэмжээний “Wind” хэмээх хүүхэлдэйн киног бүтээжээ. Тус бүтээл нь одоогийн байдлаар Америкийн үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна. “Wind” хэмээх хүүхэлдэйн киноны гол үйл явдал нэгэн хүү эмээтэйгээ хамт аварга том сансрын нүхэнд унаснаар эхэлдэг. Уг бүтээлийг “Coco”, “Toy Story 4”, “Ratatouille”, “Up”, “Brave” гэх мэт “Pixar”-ын алдартай бүтээлд ажиллаж байсан Жан Ү Ён найруулагч бүтээжээ. Тэрээр уг бүтээлийн гол дүрийг өөрийн эмээтэйгээ адилтган бүтээсэн ба Солонгос хүний сайхан сэтгэл, нэгнийгээ гэх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг харуулахыг зорьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.