Эрүүл байхын тулд унтаж амарч байгаарай

Эрүүл байхын тулд унтаж амарч байгаарай

Эрүүл байх үндсэн зарчмуудын нэг нь унтаж амрах билээ. Хүн хангалттай унтаж амарснаараа эрч хүчтэй байдаг төдийгүй жингээ хасахад ч сайн нөлөөтэй байдаг аж. Насанд хүрсэн том хүн хамгийн багадаа гэхэд 6 цаг унтах шаардлагатай. Болж өгвөл 8 цаг тасралтгүй унтаж амарч байгаарай. Тиймээс та доорх зөвлөгөөг дагаж зөв алжаах хэрэгтэй.

Унтахаасаа өмнө хүнд хоол идэх хэрэггүй. Энэ нь цусны эргэлт, ходоодны үйл ажиллагаанд шөнийн турш сөргөөр нөлөөлнө. Харин үүний оронд анхилуун үнэрт хөөстэй халуун усанд орвол сайхан амарна.

Унтахаасаа өмнө салхивчаа нээн агаар оруул. -15-18 хэм бол хамгийн тохиромжтой хэм.

Хэрэв нойргүйдэх шинжтэй байгаа бол унтахаасаа өмнө дасгал хийж бай.

Ор хэт зөөлөн, хөвсгөр байх нь нурууны ясанд тохиромжгүй учир аль болох гудсан дээр унтах нь зүйтэй.

Унтдаг ороо аль болох дуу чимээгүй газарт байрлуулах нь зөв. Тухайлбал машины дуу байнга сонсогддог цонх болон зурагт, хөгжим, хаалганаас хол байлга.

Унтахаасаа өмнө ургамлын гаралтай цай, эсвэл аяга зөгийн балтай сүү уугаад унтвал тайван нойрсдог.

Шөнө аймшигтай зүүд зүүдэлбэл цусан дахь сахарын хэмжээ буурсантай холбоотой байж болно

Аль болох тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй

Унтахаасаа өмнө хэвтээгээрээ зурагт үзэх нь бүтэн нойртой хоноход саад болдог.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.