Тод өнгөтэй жимс, хүнсний ногооны ач тус

Тод өнгөтэй жимс, хүнсний ногооны ач тус

Төрөл бүрийн жимс хүнсний ногоог хүнсэндээ байнга хэрглэх нь таны эрүүл урт наслах нөхцөлийг бүрдүүлнэ. Жимс, хүнсний ногоо нь  илчлэг багатай, хүний бие махбодид чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч, эслэгийг агуулсан байдаг учир өдөрт байнгын хэрэглээ болговол зохилтой. Мөн хүнсний ногоо нь өнгөнөөсөө хамаараад таны эрүүл мэндэд өөр  өөрийн тусыг өгдөг.

ЦАГААН ӨНГИЙН ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ -  ДАРХЛААГ ДЭМЖИНЭ

Цагаан сонгино, цагаан лууван, цагаан мөөг зэрэг нь хооллох дуршлыг сэргээх төдийгүй нян бактерийг устгах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх, сенторин хэмээх таашаалын бодисыг төрүүлдэг байна. Улмаар таны дархлааг дэмжиж бодисын солилцоог сайжруулна.

НОГООН ӨНГӨ -  ДОТОР ЭРХТЭН

Ногоон сонгино, байцаа, яншуй зэрэгт витамин “К” элбэг байдаг. Энэ витамин нь цус багадах, өтгөн хатах, дотор эрхтний өвчлөлөөс сэргийлэх, анагаахад үр дүнгээ өгдөг.

ШАР ӨНГӨ -  ГОО САЙХАН

Шар өнгийн жимс хүнсний ногоо дур булаам болгодог гэж эрдэмтэд үзэж байна. Эдгээрийг байнга хэрэглэж заншсан хүмүүс эрүүл бас  дур булаам байдаг аж. Шар болон улаан шаргал өнгөтэй жимс ногоо эрүүл, сайхан арьстай байх үндэс.

УЛБАР ШАР ӨНГӨ – ХАВДРААС СЭРГИЙЛНЭ

Жүржийн төрлийн бүх жимс, хүнсний ногоо нь “С” аминдэмийн баялаг эх үүсвэртэй. Улаан шар, шар чинжүүнд хорт хавдрын эсрэг антиоксидант байх жишээтэй. Мөн ийм өнгөтэй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь стресс арилгах, тайвшруулах нөлөөтэй.

УЛААН ӨНГӨ – ЗҮРХНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

Улаан өнгийн жимс, хүнсний ногоо нь эрч хүч, идэвхжил өгдөг. Улаан чинжүү, улаан алиманд ямар ч хүнсэнд байдгаас илүү антиоксидант агуулагдана. Улаан өнгийн хуурай чинжүүнд ч энэ ашигтай бодис бий.

НИЛ ЯГААН ӨНГӨ – УРТ НАС

Ийм  өнгөтэй хүнсний ногоонд тархины эд эсийг сайжруулах бодис байдаг. Улаан хүрэндүү (нил ягаан) байцаа тогтмол хэрэглэдэг хүмүүс хөгшин болсон хойноо ой санамж сайтай байдгийг судалгаагаар тогтоожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.