Баярсайхны Шатархүү: Дуртай зүйлээ хийх нь таны амжилтын үндэс

Баярсайхны Шатархүү: Дуртай зүйлээ хийх нь таны амжилтын үндэс

Монгол Улсын 150,000 орчим иргэн гадаадад амьдарч байгаа. Хүний нутагт эрдэм боловсрол эзэмшиж, мөн бас зарим нь ажиллаж амьралаа өөд нь татхаар явсан нь ч бий. Бид өнөөдөр ярилцлагын буландаа 1100 орчим Монголчууд сурч ажиллаж амьдарч байгаа дөнгөж сурагчын ширээнээс буугаад Польш улсруу эрдмийн мөр хөөсөн нэгэн бүсгүйтэй ярилцсан юм. Тэрээр Польшд 10 аад жил амьдарч байгаа юм байна.

Сур - Сайн байна уу? Урилагыг минь хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

 Зоч - За Сайн байна уу? юуны түрүүнд урьсанд баярлалаа. Намайг Баярсайхны Шатархүү гэдэг. Би улаанбаатар хотод 1989 онд төрсөн. Аавыгаа дагахаар Баянхонгор аймагых. Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийг төгссөн. Аав минь мужаан хүн харин ээж маань номын санч Эрдэнэчимэг гэдэг доороо 1 эрэгтэй дүүтэй.

 Сур - Яриагаа таны хүүхэд насруу шилжүүлэе. Та хүүхэд байхдаа ямар хүн болох мөрөөдөлтэй байсан бэ Хэнийг харж үлгэр жишээ авч байв?

 Зоч - Хүүхэд байхдаа бусдын л адил зурагтаар үзсэн Үнсгэлжин, Цасан гоо гэх мэт хүүхэлдэйн киноныхоо гол дүрүүд шиг л болхыг мөрөөддөг байлаа. Ахлах ангид ороод мэдээж үлгэр шиг сайхан амьдралыг  өөрөө бий болгох ёстойг ойлгосон. Манай нагац эгч бий. 90 ээд оны үед тэр эгч маань безнэс хийдэг байлаа. Мэдээж хөдөлмөрлөж байгаа хүн түүнийхээ үр шимийг хүртэх нь тодорхой. Тэр эгчийгээ хараад л эгч шигээ хүн болж безнэс хийнээ гэсэн хүсэл улам бүр бадарч,үеийнхэн маань мэргэжлээ ч сонгоогүй байхад би аль хэдийн зорилгоо тодорхойлчихсон байсан.

 Сур - Польш улсад анх ирж байсан сэтгэгдэл хэр байсан бэ? Таны бодсон Польш орон байж чадсан болов уу?

 Зоч - 2009 онд Солилцооны оюутан болж анх ирж байлаа. ОУ-ын харилцааны чиглэлээр баклавр хамгаалсан, Магистартаа Улс төрч мэргэжлээр суралцаад одоо дипломын ажил бичих үлдсэн байгаа. Одоохондоо дипломын ажилаа бичихээ хойш тавиад зүрх сэтгэлээ даган, сонирхдог чиглэлрүүгээ эрчимтэй ажиллахаар төлөвлөрч ажиллаж байна. Анх ирээд л эртний үзэсгэлэнт барилгууд, ногоон байгууламж,  цэцэрлэгт хүрээлэн, эмх цэгцтэй, цэвэр бөгөөд тайван амьдралын хэмнэл зэрэг бүх зүйл нь миний бодсон орноос хол зөрөөгүй учраас одоог хүртэл энд амьдарч байнадаа

 Сур - Та сүүлийн үед эрчимтэй Фэйсбүүк орчимд хувь хүний хөгжлийн талаар ярих болсон. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

Зочин - Тиймээ. Би түрүүн хэлсэнчлэн зорилгоо тодорхойлсон учраас өөрийгөө хөгжүүлэх нь миний хийх эхний алхам гэдгийг ухаарсан. 1000 зорилго байвч түүндээ хүрэх мэдлэг боловсролгүй бол яаж ч чадахгүй. Тийм учраас би хүүхэд байхаасаа амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар тэдний хэрхэн амжилтанд хүрч одооны энэ амьдралаа босгосон түүхийг унших маш их дуртай байлаа. Тэд мэдээж төрхөөсөө л баян мөнгөтэй зорилготой байгаагүй. Тэд бүгдийг нь өөрийн хүч, хөдөлмөрөөрөө бий болгосон тэхдээ яаж гэдэг нь надад сонирхолтой байсан. Энэ нь намайг аливаа зүйлийг олон талаас нь харах ёстойг ч ухааруулсан. 15 настай байхдаа Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав номыг уншсан. Тэр номноос бодох ёстой маш олон ишлэлүүдийг мэдсэн. Хамгийн түрүүнд Хүний хөгжилд хамгийн их саад болдог зүйл бол хэт их айх, болгоомжлох болон өөртөө итгэлгүй байх явдал юм. Хариултыг нь мэдэж байгаа боловч түүнийгээ хэлэхээс айж байгаа сурагчдыг харах маш хэцүү. Бодит амьдрал дээр ухаантайгаасаа илүү зоригтой хүмүүс илүү амжилттай байдаг билээ. гэсэн ишлэл маш их таалагдаж урам зориг авч байлаа. Мөн Америкийн тв-ийн шоу хөтлөгч эмэгтэй болох Опра Винфри-ийн шоуг үзнэ. Миний англи хэлээ сайжруулах 1 алхам байсан. Байнга үзэх тусам үг бүрийг нь ойлгож эхэлсэн мөн хэлний түвшин маань ч сайжирсан. 1 сумаар 2 туулай гэхүүдээ /инээв/ Тэр эмэгтэй нь хүүхэд насны хэцүү амьдралаас одоогын өөрийгөө бий болгох гэж мөн дэлхийд нөлөө бүхий эмэгтэй болох гэж хичнээн зовлон саад бэрхшээлийг туулсан түүх нь наймаг гайхшруулж надад урам зориг, итгэл найдвар хайрлаж чи чаднаа гэсэн итгэлийг өгч байсан.

 Сур - Хүүхэд байхаасаа номтой нөхөрлөсөн байна. Энэ чанарыг хэнээс өвлөж авсан бол?

 Зочин - Номонд маш их дуртай. Ээжийн маань хөдөлмөрч хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Бас хүнийг хурдан уучилдаг их цайлган сэтгэлтэй. Тийм учраас л охиноо номтой нөхөрлөвөл ирээдүйд сайн сайхан явна гэдгийг харж номонд дурлуулсан юм болвуу гэж боддог. Тэгхээр ээжээсээ л гэсэн үг юмдаа. Ээжийн маань төрсөн эгч нагац эгч, эгчийн маань нөхөр хүргэн ах 2 маань миний их хүндэлж, хайрлаж явдаг маш сайхан, эрдэм номтой, сайн хүмүүс байдаг. Тэр ах, эгч 2-тойгоо их ойр өссөн болохоор  ах, эгчийнхээ хөдөлмөрч, дайчин, өөдрөг байдлаас үлгэр дуурайлал авч өссөн. Тэр ах, эгч 2 маань бас миний амьралд маш том нөлөө үзүүлсэн хүмүүс учир энд дурдахгүй өнгөрч чадахгүй.

 Сур - Одоо яг та ямар ажил хийж байна?

 Зоч - Одоо хэд хэдэн төслийг зэрэг эхлүүлсэн тэднийгээ амжилттай ажил хэрэг болгох тал дээр эрчимтэй ажиллаж байгаа. Найзтайгаа, бизнесийн хамтрагчтайгаа нийлж олон нийтрүү чиглэсэн ажлууд дээр гол төвлөрч ажиллаж байна. Бид саяхан Польш хэл дээр Хувь хүний хөгжлийн талаар “Жаргалтай амьдралын алтан дүрмүүд” хэмээх ном гаргасан. Удахгүй Монгол болон Англи хэл дээр орчуулах төлөвлгөөтэй. Эхнээсээ хүмүүс уншаад их ам сайтай байгаа болхоор баяртай байна.

 Сур - Хувь хүний хөгжил гэж хэлж байна та Тэхдээ хамгийн түрүүнд өөрийгөө олох нь зөв юм болвуу та энэ тал дээр таны бодол?

 Зоч - Яг зөв. Хүн өөрийгөө олноо гэдэг нь өөрийгөө юуг сайн хийж чаддаг, өөрийн сул тал ба давуу талуудаа олж мэдэх тэгээд цаашлаад чаддаг сонирхдог дуртай зүйлээ олж хүмүүст өгөөжтэй ажил хэрэг болгож хувиргахад оршино. Би сүүлийн 3н жил дуртай зүйлээ хийж чаддаг зүйлээ хайсан. Энэ аялал тийм амар байгаагүй. Тэхдээ олох хэрэгтэй, тэрийгээ олж байж миний амьдрал илүү утга учиртай бөгөөд аз жаргалтай болно гэдгийг мэдэж байсан. Хайлтаа би маш холоос л хайгаад байсан. Тэгтэл яг хажууд байдаг юм билээ. Эхлээд өөрөөсөө асуу. Өөртэйгээ ярилц. Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? Түүнийгээ хэрхэн ашиглавал амжилтанд хүрэх вэ? Энэ талаар сайн бод. Чи олж чадвал тэр чинь чиний амжилтын үндэс. Би яагаад “Төгс амьдрал” гэдэг хуудасыг хөтлөх болсон бэ гэвэл нийгэмдээ эерэгээр, зөвөөр нөлөөлөх, өөрийн сүүлийн 15 жил олж мэдэж авсан хувь хүний хөгжлийн талаархи мэдлэгээ өөрийн туршлага дээр үндэслэн бусадтайгаа хуваалцах зорилготойгоор. Миний сурсан зүйл, туршлага түүх хэн нэгний амьдралд хэрэг болох байх гэж итгэн хүсэлдээ хөтлөгдөн төгс амьдрал хуудасыг хөтөлж байгаа.

 Сур - Хүмүүс ер нь яагаад өөрийгөө олох гэж тэгж их уддаг юм бол?

 Зоч - Жаахан харамсалтай нь энэ тал дээр эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь анхаарал хандуулж туслаж дэмжих оролцоо дутмаг байдаг. Ерөнхий боловсролын сургалтын системд энэ тал дээр туслах програм байдаггүй зэргээс бид маш их цаг алддаг. Насанд хүрээд оюутан болоод их сургууль төгссөн ч хүн өөрийгөө жинхэнэ хэн бэ? гэдгээ мэдэхгүй, өөрийн авъяас чадвараа бүрэн дүүрэн нээгээгүй, амьдралын зорилгоо тодорхойлоогүй, юуны төлөө яах гээд амьдраад байгаа талаархи ойлголт хомс байдаг. Тэгээд мөнгөний төлөө дургүй ажилаа хүчээр хийж өдөр хоногоо аргацаасан байдалтай амьдрах утга учиргүй амьдралаар олон хүмүүс амьдардаг. Өөрөө өөрөөсөө зугтах, үнэнээс, хариуцлагаас зугтдаг байдал нь өөрийгөө олох, дуртай зүйлээ нээхэд нь саад болдог юм шиг анзаарагдсан. Чимээгүй суугаад дотор хүнтэйгээ ярилцах маш их дургүй. Тийм болхоор л ярилцхаас үнэнээс зугтаасандаа л залуучууд шоу цэнгээнрүү тэмүүлж аль болох ганцаараа байхаас татгалзаад байна. Дотоод дуу хоолойноосоо зугтааж өөрөө өөрийгөө хайрлахгүй өөртөө шударга байж чададгүй хүн бусдад ч хэзээ ч шударга байхгүй бас бусдыг хайрлаж чадахгүй. Энэ нь даамжирсаар дургүй ажилаа хийж дургүй хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлж дургүй зүйлсээ хийсээр дургүй амьдралаараа амьдарсаар өөрийгөө олохгүй байсаар цаг хугацааг алддаг. Тийм болхоор залуучууд өөртэйгээ ярилц өөрийгөө хэн бэ? гэдгээ ол өөрийгөө хайрла өөрийгөө 1т тавь. Эхлээд маш аминчханаар шуналтайгаар өөрийгөө хөгжүүл тэр цагыг өөртөө гарга. Бодох цагийг өөртөө олго. Тэгсний дараа аяндаа та өөрийгөө ойлгож эхлэнэ, өөртөө дуртай болж эхэлнэ. Энэ нь танд баяр баясгалан авчрана. Баяр баясгалантай хүн мэдээж бусдыг хайрлана бас зорилго чинь гэрэлтээд л ирнэ. Өөрөө мундаг болоод сайн сайхан амьдралтай болоод дараа нь тэр мэдлэг, туршлагаа бусадтайгаа маш өгөөмрөөр хуваалц, чаддаг зүйлээрээ бусдад тусла. Бид энэ хорвоод яах гэж ирсэн талаараа тунгаа. Миний бодлоор бид энэ амьдралд утга учиртай ба аз жаргалтай л амьдрах гэж ирсэн.

 Сур - Аль болох эрт өөрийгөө олж өөрийгээ нээг нь чухал юм байна тиймүү?

 Зоч - Бид дандаа 20 настай 30 настай байхгүй. Хэр удаан амьдрахаа ч хэн ч мэдэхгүй. 200 наслах юм шиг амьдралаа дэмий юманд үрмээргүй байна. Тэгхээр хүн болж төрсөн ховорхон энэ заяагаа дуртай зүйлээ хийж тэрнээсээ баяр баяслаа олж утга учиртай, үнэ цэнэтэй амьдрахын тулд л чи юуг сайн хийж чадхаа сайн бод л гэж би хэлмээр санагддаг юм. Яг одооноос хай битгий үнэнээс ай битгий зугтаа л гэж хэлэедээ.

 Сур - Маш их баярлалаа үнэхээр урам өгсөн Ярилцлага байлаа. Хамгийн төгсгөлийг танд үлдээе?

 Зоч - та бүхэнд ч баярлалаа ярилцлагын буландаа онцолсонд. Миний Шатархүү Баярсайхан хуудас болон Төгс амьдрал хуудаснуудаар 1 зочлоод үзээрэй. Тэндээс бас илүү хайж байгаа асуултандаа хариултууд авч магадгүй. Бас миний үе үе хийдэг шууд бичлэгийг минь заваа гаргаад 1 үзээрэй олон асуултын хариултууд байгаа байхаа гэж бодож байна.Бидний амьдрал маш баялаг, үзэсгэлэн гоо, сайн сайхан зүйлс, үйл явдлуудаар дүүрэн. Тэднийг бид олж харж анзаарах боломж хүн бүрт өөр өөр. Зарим хүмүүс маш анхааралтайгаар тэдгээр сайхан зүйлснийг олж харж, аз жаргалыг хором бүрээс мэдэрч амьдардаг бол. Зарим хүмүүс хэт завгүй байснаар тэдгээр зүйлсээс хоцорч амьдардаг.Энэ магадгүй хувь хүний хүслээс бас их хамаардаг байх. Зарим хүмүүс аз жаргалтай амьдралыг сонгож. Амьдрал дах сайн сайхан бүхэн дээр төвлөрч амьдардаг бол зарим хүмүүс эсрэгээрээ.Өнөөдрөөс эхлээд амьдрал дах сайн сайхан зүйлсийг анзаарч харах гээд хичээгээрэй. Гадаа байгаа ногоорсон моднуудыг хар, дэлбээлж байгаа тэр өнгө өнгийн үзэсгэлэнтэй цэцгүүдийг олж хар. Тэнгэрт мандсан нар, уран зураг шиг гоё хэлбэртэй үүлнүүдийг хар, уянгалан жиргэж байгаа шувуудын дууг сонс. Амьдрал үнэхээр сайхан, үзэсгэлэнтэй бөгөөд баян биш байна гэж үү?

 Сур - Маш их баярлалаа Амжилт

Зоч - Баярлалаа

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.