Монгол Улс IQ-аараа дэлхийд ЕСДҮГЭЭРТ бичигдэж байна

Монгол Улс IQ-аараа дэлхийд ЕСДҮГЭЭРТ бичигдэж байна

Хүний амжилтын 20-25 хувь нь IQ-аас, 75-80 хувь нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвараас шалтгаалдаг гэсэн дүгнэлтийг Харвардын эрдэмтэд хийсэн байдаг.  Гэсэн ч дэлхийн улс орнуудыг IQ буюу оюун ухаан, сэтгэн бодох чадвараар нь эрэмбэлдэг жишиг хэвээрээ байна.

“Ухаалаг улс орнууд-2020” жагсаалтад дэлхийн улс орнуудыг IQ-аар эрэмбэлжээ. 

Жагсаалтын эхний аравт бичигдсэн улс орнуудын долоо нь Азийнх байна. Монгол Улс есдүгээрт эрэмбэлэгджээ. IQ хамгийн өндөр улсаар Сингапур тооцогдов.

IQ-ийн талаар товч мэдээлэл хүргэхэд, Хүний оюун ухааныг тоон үзүүлэлтээр тодорхойлох оролдлого 1869 оноос эхтэй. Хожим 1904 онд хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг багасгах бодит шаардлагад тулгуурлан хэрэгцээ шаардлага нь үүсэж байсан бол цаашлаад дэлхийн улс орнуудын хүн амын оюун ухааныг ч тооцдог болжээ.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.